Өнгөрсөн сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутагт 26 настай Б гэх эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Уг хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийн алба хаагчид тав хоногийн дараа илрүүлсэн байна. Хэргийг тодорхой эрхэлсэн ажилгүй, 1984 онд төрсөн Р гэгч үйлдсэн болохыг гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоожээ. Тэрбээр хэрэг гарсаны дараа амиа хорлохоор Төмөр замын 399 дүгээр км-ийн гуравдугаар зуутад сэлгээний галт тэргэн доогуур үсэрч бэртсэн байна. Мөн “Бид танилцаад хоёр гуравхан сар болж байгаа. Хэрэг гардаг өдөр би тэднийг очсон юм. Тэгээд маргалдаж, улмаар би түүний амийг хөнөөсөн” гэж мэдүүлжээ. Р нь 2005 онд дээрмийн хэргээр ял эдэлж байгаад 2008 оны шүүхийн тэгшитгэлээр суллагдсан нэгэн аж.