Өнгөрсөн зургадугаар сард Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд 16 настай хүүхдүүд машин унах хүслээрээ 20 настай охины амийг хөнөөн, цогцсыг нь шатаасан хэрэг гарсан билээ. Гурван сарын турш УМБГ-т шалгасан уг хэргийг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Хэргийг үйлдсэн Г, У нарыг Эрүүгийн хуулийн 91.2.1 шунахайн сэдэлтээр, 91.2.7 уулгалан довтлох буюу дээрэмдэх, 91.2.11 бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон, зохион байгуулалттайгаар хүний амь хөнөөсөн, 153.2 бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, галдан шатаах хэргийн улмаас хүний амь нас хохироосон гэх үндэслэлээр буруутгаж байгаа бөгөөд буруутай нь тогтоогдвол 10-15 жил хүртэлх хорих ялаар шийтгүүлэх аж.