“Камертон” хамтлагийн дуучин Мээдээд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Барилгачдын талбайд байрлах “Доргио хаус” шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байхдаа нэгэн эмэгтэйг зодож гэмтээсэн аж. Бидэнд олдсон мэдээллээр тэрээр хоёр бүсгүйтэй хамт тус баараар үйлчлүүлж байгаад архины халуунд нэг эмэгтэйд гар хүрээд авсан аж. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.1 бусдыг үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журам ноцтой зөрчсөн гэх зүйл ангиар шалгаж, тус дүүргийн прокурорын газарт хянаж байгаа юм байна. Хэргийн талаар прокуроруудаас лавлахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй. Тэгээд ч саяхан хавтаст хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянахаар татаж авсан. Тухайн хүний гэм буруутай эсэхийг шүүх л тогтооно” гэсэн юм. Хэрэв буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, цаашилбал 3-6 сар хүртэлх хугацаагаар баривчлах, эсвэл гурван жил хорих ялаар шийтгэх гэнэ.