Сангийн сайд С.Баярцогтоор ахлуулсан Сангийн сайдын зөвлөл өчигдөр хуралдаж, Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлангийн танилцуулсны дагуу Зээлийн мэдээллийн санд холбох, ”Анод”, “Зоос” банкны өр авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх, Засгийн газрын бондын эргэн төлөлтийг түргэвчлэх зэрэг хэд хэдэн асуудлыг авч хэлэлцжээ. Мөн хурлаар санхүүгийн салбарт хуримтлагдсан чанаргүй өр зээлийн хэмжээг бууруулах, санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын мэдээллийг нэгтгэх нь зүйтэй гэж үзсэн байна. Иймд Сангийн яам, ХЗДХЯам, Монгол банк, ХХААХҮЯ-ны ЖДҮГ, Санхүүгийн зохицуулах хороо, ШШГГ-уудын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэжээ. Ажлын хэсгийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан төлөвлөгөө боловсруулахыг Сангийн сайд С.Баярцогт үүрэг болгосон байна. Түүнчлэн тус яаманд нэгтгэгддэг аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд тухайн жилийн хөрөнгө оруулалтын тайланг нэмж авдаг байхаар тайлангийн маягтыг шинэчлэхээр тогтжээ.
   “Анод” банкны хувьд өр авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх, Засгийн газраас гаргах бондын хэмжээг бууруулах чиглэлээр ажиллаж ирсэн бөгөөд үүний үр дүнд анх тооцоолж байсан Засгийн газрын үнэт цаасны хэмжээ буурч, 106 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах шаардлагатай байгааг танилцуулав.
   “Зоос” банкны хувьд Монголбанкнаас томилогдсон эрх хүлээн авагчид банкны өр, авлагыг барагдуулах ажлыг зохион байгуулж ирсэн бөгөөд ажиллах хугацаандаа нийт 42,6 тэрбум төгрөгийн зээл, авлага, актив хөрөнгийг барагдуулжээ. Засгийн газраас “Зоос” банкинд зориулан гаргасан төлбөрөөс 21,5 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаанд барагдуулсан байна. Тус банкнаас зээлээ төлөхгүй байгаа зээлэгч нарын талаар тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгааг зөвлөлийн гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан холбогдох мэдээ материалыг бүрэн бэлтгэж, олон нийтэд үнэн зөв мэдээ мэдээллийг тухай бүр нь шуурхай хүргэж, мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт онцлон тэмдэглэсэн байна.