Зайсангийн гүүрний баруун талд Туул голын бургаснаас нярай эрэгтэй хүүхдийн цогцос олджээ. Түүнийг нохойны зурагтай шаргал өнгийн дотуур цамц өмсгөж, бамбаруушны зурагтай цэнхэр өнгийн даавуунд өлгийдөн хаясан байна. Хохирогч 53 см урттай, хэвийн жинтэй, өсөлт бойжилт сайтай бөгөөд гадны нөлөөтэйгээр амиа алдсан байдалтай байсан аж. Одоогоор хохирогчийн эцэг эхийг тогтоогоогүй байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж, уг хэрэгтэй холбоотой мэдээллийг төлбөртэй авч, нууцыг чанд хадгална хэмээн дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдэгдэв.