Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Николай Валуев өнөөдөр алмас судлалын олон улсын бага хуралд илтгэл тавина. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Оросын Кемерово мужийн нутагт байдаг Шорийн уулан дахь Азассын агуйд алмасын мөр хайсан экспедицийн бүрэлдэхүүнд орж ажилласан бөгөөд экспедицийн ажлын үр дүнг тайлагнах ажээ. 2009 онд энэ агуйн орчмоос үл мэдэгдэх амьтны асар том мөр олдсон билээ. Мөр олдсоноос хойш удалгүй нутгийн анчид хоёр метр хагас гаруй өндөр, үсэрхэг амьтны бараа хараад алдсан гэх мэдээ тарсан юм. Эдгээр мэдээллийн мөрөөр өнгөрсөн есдүгээр сард 40 гаруй бүрэлдэхүүнтэй баг агуйн орчмын тайгад хайгуул хийсэн боловч тэнд алмас байгааг тогтоож чадаагүй билээ. Н.Валуев экспедицээр явж байхдаа, 2009 онд олоод бэхжүүлж авсан “алмасын хөлийн” хэмээх мөртэй өөрийнхөө хөлийг зэрэгцүүлж үзэхэд түүнийх том байсан тухай Оросын хэвлэлүүд сонирхуулан бичиж байв. Н.Валуев нь 2 метр 13 см өндөр нуруутай, 52 размерын гутал өмсдөг аж. Н.Валуевыг алмас сонирхдог болохоос өмнө буюу ид бокс тоглон алдаршиж байхад гадаадын хэвлэлүүд түүнийг “алмас” хэмээн хочилж байсан нь цөөнгүй билээ.
   Өнөөдөр Москвад эхэлж буй алмас судлалын бага хурал маргаашнаас энэ сарын наймны өдөр хүртэл Кемерово мужийн Кузбасс, Таштагол хот, алмас байж магадгүй гэгдэж буй Шорийн ууланд үргэлжлэх ажээ. 2010 оны намар энэхүү Шорийн ууланд цанын гулгалтын улирлын нээлттэй давхцуулан Алмасын өдөр гэдгийг анх удаа албан ёсоор тэмдэглэсэн юм. Тэр бүү хэл Кемерово мужийн амбан захирагч Аман Тулеев алмас олж “авчирсан” хүнд нэг сая рублийн шагнал амласан билээ. Хуралд Оросоос гадна АНУ, Канад, Монгол, Хятад, Швед, Эстонийн судлаачид оролцож байгаа бөгөөд манайхыг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Р.Барсболд төлөөлж байна.