Монголчуудын карт эзэмшигч, хэрэглэгчийн судалгааг Монгол банкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газраас гаргасан байна. Уг судалгааг эзэмшигчдийн хэрэглээ, гүйлгээний тоо, үүнийг дагасан гэмт хэрэг, үйлчлэгч байгууллагуудын хүрээнд хийжээ. Ингэхдээ 2011 оны эхний хагас жилийг хамруулсан байна.
   Одоогоор Монголд 2.2 сая хүн есөн банкны карт эзэмшдэг бөгөөд энэ оны эхний зургаан сард 1.6 их наяд төгрөгийн гүйлгээ хийжээ. Энэ нь 20.2 сая удаагийн гүйлгээ юм байна. Эдгээрээс орон нутагт карт эзэмшигч 24.9 хувь байдаг аж. Харин картаа идэвхтэй ашиглан гүйлгээ хийдэг хүмүүсийн 18.8 хувь нь орон нутагт суудаг гэнэ. Тэгвэл улсын хэмжээнд картаар үйлчлэх боломжтой 73822 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 73 хувь нь нийслэл хотод байна хэмээн Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ.
   2011 оны эхний хагаст бусдын картаар гүйлгээ хийж мөнгийг нь завшсан 150 хэрэг гарч нийтдээ 74 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн гэнэ. Үүнээс АТМ буюу автомат теллерээс хамгийн их буюу 38.4 сая төгрөгийг хулгайлсан байна. Өнөөдрийн байдлаар манай улсад есөн банкны 410 ширхэг АТМ төхөөрөмж ажиллаж байгаа юм.
   Судалгааны төгсгөлд нэгэн сонирхолтой дүгнэлтийг хийжээ. “Хүний хөгжил” сангийн мөнгө олголттой холбогдуулан карт эзэмшигчийн тоо 2011 оны эхний зургаан сард 2010 оныхоос 60.1 хувиар өссөн ч идэвхтэй ашиглагчийн тоо 28.4 хувиар буурсан гэнэ. Энэ нь иргэд цахим картыг гүйлгээнд төдий л идэвхтэй ашигладаггүй, зөвхөн “Хүний хөгжил” сангийн мөнгөө авах хэрэгсэл болгодог гэсэн үг юм.