Гарын хуруунд багтах цөөн хэдэн кино театртай хотынхон ирэх хавар хүртэл шинэ киногоор тасрахгүй нь бололтой. Одоогоор дэлгэцэнд гарахаар 40 монгол кино бэлэн болоод байгаа тул кино театруудад нарийн цаг хуваарилалт шаардлагатай болсон гэнэ. Шинээр нээлтээ хийх гэж буй эдгээр киноны 70 орчим хувийг Монголын хошин урлагийн хамтлаг, продакшнууд хийсэн аж. Хамгийн сүүлд гарсан “Мөнгөний гахай”, “Болсон явдал” зэрэг инээдмийн кинонууд ихээхэн ашиг олсон тул тэд кино гэдэг ашигтай бизнес рүү хөл тавих нь олон болжээ. Саяхан нээлтээ хийсэн “Сайн, муу, хэрцгий” кинонд гэхэд “Х-Түц”-ийн Д.Түвшинтөр, УДЭТ-ын Г.Эрхэмбаяр, “Захиалгат инээд”-ийн Б.Даулетжан зэрэг хошин урлагийн жүжигчид тоглосон юм.