“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Камерон МакРэй манай УИХ-ын гишүүдийг битгий шуналт гэж хэлснээс болсон монголчуудын гомдол тайлагдаагүй л байна. Энэ асуудал намжаагүй байтал УИХ-ын нэр бүхий гишүүд Оюу толгойн гэрээг өөрчлөх шаардлага хүргүүлсэн билээ. Харин Канадын тал үүнийг эрс эсэргүүцэж байгаа юм. “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын тэргүүн дэд захирал А.Мөнхбат хэрэв энэ ордын 50 хувийг Монголын төр эзэмшинэ гэвэл канадууд олон улсын арбитрын шүүхэд өгнө гэсэн мэдэгдэл хийлээ. Хачин нь ноён А.Мөнхбат энэ мэдэгдлийг хийснийхээ дараа Засгийн газрын гишүүдээ баахан муулсан гэнэ. Ингэхдээ тэрбээр сэтгүүлчдэд, битгий олон хүнд хэлээрэй гэж аминчлан захисан гэнэ.