Яг одоо “Савласан бүтээгдэхүүний шошгололтын стандартад тавих хяналтыг сайжруулъя” сэдэвт уулзалт болж байна. 10:00 цагт эхэлсэн уулзалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулж байгаа аж.
Үүнтэй давхцан МХЕГ-аас хяналт, шалгалтын ажлын явцыг танилцуулах хурлыг зохион байгуулахаар 10:00 цагийг товложээ.
Мөн өнөөдөр “101+Залуу менежер” хөтөлбөрийн нээлт МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны өмнө Оюутны талбайд болно. Энэхүү арга хэмжээ нь Моголын Геннисийн холбоо, БОАЖЯ, Монголын лектор төв, Ардчилсан нам хамтран хэрэгжүүлсэн 101 төслийн дараагийн шат аж.
11:00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд Монголын нууц товчооны зарим үгийн нууцыг дэлгэх мэдээлэл хийх гэнэ. Тухайлбал, “чи, би, та, ба, энэ, тэр” гэсэн үгсийг ямар утгаар хэрэглэсэн болох талаар мэдээллийг “Угтар тархи, хонгор” төвийнхөн түгээнэ.
Түүний дараа 12:00 цагт Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн, Барга судлалын төв хамтран хэвлэлийн бага хурал зарлажээ.
Харин Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд өнөөдөр дөрвөн ч хурал болох юм. Эмэнд дасалтай сүрьеэгийн өвчлөл оюутнуудаар дамжиж эрс нэмэгдэж нийгмийн өвчлөл болж байгаа ч төр, засаг анхаарлаа хандуулахгүй байгаатай холбогдуулан яаралтай мэдээллийг ЭМЯ, ХҮСҮТ, Монголын сүрьеэтэй тэмцэх эвсэл, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг 11:00 цагт мэдээлэл хийх аж.
Цөмийн хог хаягдлын асуудлаар Ерөнхийлөгч зарлиг гаргасан нь ард түмнийг хуурсан улс төрийн тоглолт байсныг нотолж, "Цөмийн энергийн газрыг татан буулгах" асуудлыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тавих асуудлаар Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө үндэсний хөдөлгөөнөөс 11:30 цагт мэдээлнэ.
Харин 12:00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг төлөөлсөн морин аяллаар Чойбалсан-Улаанбаатарын чиглэлд 655 км газрыг туулж, улмаар 10-р сарын 10-ны өдөр олон нийтийн жагсаал болон өргөжих болсон тухаа мэдээллийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооныхон мэдээлэх болжээ.
Монгол-Оросын дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойн хүрээнд Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн талаар ОХУ-ын элчин сайдын яам, ОШУСТ, Буриад улсын боловсролын сайд, боловсрол соёлын бусад төлөөлөгчид 12:30 цагаас дэлгэрэнгүй мэдээлэл түгээнэ.