Биеийн тамир спортын газраас өнөөдөр 14:00 цагт жүдо бөхийн шигшээ багийн багш, дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт болох гэж байна. Сонгон шалгаруулалтыг зарласнаас хойш нийт 40 орчим багш, дасгалжуулагч холбогдох байгууллагад материалаа бүрдүүлэн хүсэлт гаргаснаас найман хүний материалыг БТСГазарт хүргүүлжээ. Монголын жүдо бөхийн холбооноос гурван дасгалжуулагчтай байх хэрэгтэй гэсэн хүсэлт тавьсныг анхаарах болно гэдгээ БТСГазар мэдэгджээ. Олимпийн наадам дөхсөн учир эрх авах тэмцээнүүдэд оролцохын тулд яаравчлан багш, дасгалжуулагчдын бүрэлдэхүүнийг сонгож эрчимжсэн бэлтгэл хийх ёстойг мөн Жүдо бөхийн холбооноос сануулжээ