Өнөөдөр МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд найрсгаар мэдэгдэл хийлээ. Өнгөрсөн хоёр хоногт хаалттай хэлэлцсэн МАН-ын бүлгийн хурлын хаалганы цаана чухам ямар асуудал яригдаж байгааг хэвлэлүүд дор дороо таамаглан бичиж байсан. Засгийн газрыг огцруулах гэж байна, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарыг суудлаас нь салгана гэсэн яриа тараад байлаа. Үүнд Ө.Энхтүвшин дарга хариулахдаа, сайд нарыг солих тухай яриа гараагүй. Харин нэг гишүүн л ерөнхий сайдыг огцруулах санал хэлсэн. Гэхдээ нэгэнт намын хурал болохоор олонхийн дэмжлэг авч байж хэлэлцэнэ. Тиймээс Засгийн газар үймж байна гэдэг нь худлаа гэсэн утгатай тайлбар хийлээ. Уул нь МАН-ын бүлгийн даргын амнаас өөр хариу сонсоно гэж сэтгүүлчид хүлээж байсан юм. Хоёр хоног хаалгаа түгжээд хуралдчихсан намынхан нь түүний хэлснээр бол, гишүүдийн хариуцлагыг сайжруулах, “Хүний хөгжил” сангийн мөнгөнөөс шимтгэл авахыг зогсоох талаар ярилцсан гэнэ.