Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-III” төслийн хүрээнд алслагдсан орон нутгаас их, бага эмч, сувилахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болжээ. Үүнд, ЭМШИУС, “Ач”, “Этүгэн” дээд сургуульд суралцаж буй Сүхбаатар, Говь-Алтай зэрэг таван аймгийн 37 оюутан хамрагдсанаас өнөөдөр 18 оюутанд батламжийг нь гардуулсан юм. Тэд сургуулиа төгсөөд өөрийн орон нутагтаа ажиллахаа амлаж энэхүү тэтгэлгийг хүртэж байгаа аж. Эдгээр оюутанд хоёр жилийн сургалтын төлбөр болон орон нутгаас ирж, очих замын зардлыг олгохоос гадна сар бүр 50 мянган төгрөг өгөх юм байна.

Сэтгэгдэл (1)