Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХӨСҮТ-ийн эмч нарын мэдлэг, сэтгэл дутаж, дахин нэгэн иргэнд хүнд цохилт өглөө

2021-2-02
0
ЖИРГЭХ

Хэдхэн хоногийн өмнө дөнгөж төрсөн эхийг коронавирусний халдвартай гэх шалтгаанаар нярайн хамт өөр эмнэлэг рүү тээвэрлэхдээ ХӨСҮТ-ийн баг алдаа гаргаж, хөхөө өвлийн хүйтэнд нимгэн хувцастай гаргаж олны дургүйцлийг төрүүлсэн. Дээрх асуудлын дуулиан намжиж амжаагүй байтал ХӨСҮТ-ийнхэн дахин алдаа гаргав.

Ясны хорт хавдартай 16 настай С.Ханатбек хүү яаралтай хагалгаанд орохоор тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн Бямба гаригт Сөүлийг зорьсон байна. Тэрбээр Турк улс руу явахынхаа өмнө ХӨСҮТ-д Covid-19 халдварын шинжилгээ өгч, тодорхойлолт авчээ. Гэвч ХӨСҮТ-ийн эмч, ажилтан шинжилгээний хариуг "negative", "positive" гэсэн олон улсын стандартаар бус, "Not detected" гэж бичээд зогсохгүй тухайн хүүхдийн нэр, төрсөн он, сарыг нэрийг алдаатай бичсэн аж.

Энэ хариуцлагагүй үйлдлээс болж хүнд өвчтэй хүү транзит нислэгт сууж чадалгүй саатаж, хоног хугацаа алдсан талаарх мэдээлэл цахим орчинд олон нийтийн сэтгэлийг сэрд хийлгэв.

С.Ханатбек авга ах нар ХӨСҮТ-д гомдолтой байгаагаа илэрхийлэв

Хүүгийн биеийн байдал болоод шинжилгээний бичиг зөрсөн талаар авга ах нараас нь тодрууллаа.

С.Ханатбекийн авга ах Х.Өнер "Миний дүү С.Ханатбек 2020 оны гуравдугаар сард эмчилгээ хийлгэж эхэлсэн. Монголдоо "Гэмтэл согог судлалын үндэсний төв"-д хэд хэдэн удаа хагалгаанд орж, химийн эмчилгээ хийлгэж байсан. Сөүл-Доха-Истанбул чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн Бямба гаригт буюу нэгдүгээр сарын 30-нд Монголоос явж, Сөүл хотын Инчеон нисэх буудалд гацсан. Уг нь нэгдүгээр сарын 31-ний шөнө 00:00 цагт Истанбулын онгоцонд суух ёстой байсан ч бичиг баримтын зөрчилтэй буюу ХӨСҮТ-ийн алдаанаас болж онгоцондоо сууж чадаагүй. Би өнөөдөр ХӨСҮТ-ийн эмч нарын гаргасан алдааг нь залруулж, бичиг баримтыг нь и-мэйл хаягаар явууллаа. Би дахин С.Ханатбек хүү эцэг, эхийн нэр дээр онгоцны тийз бичүүлж, түр байрласан буудлын зардлыг нь нэмээд 4.8 сая төгрөг төлсөн. Эмч мэргэжилтнүүдийн хариуцлагагүй байдлаас болж, дүү маань хоног хугацаа алдаж, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирлоо. Дүү маань өвчин намдаах тариа хийлгэхгүй л бол өвчин нь зовиурлаж, хүнд байгаа" гэдгийг учирлав.

С.Ханатбекийн авга ах Х.Аманболд “Монголын эрүүл мэндийн салбарын хариуцлагагүй байдлаас, тэр дундаа ХӨСҮТ-ийн алдаанаас болж дүү минь ийнхүү хугацаа алдаж, онгоцны буудал дээр хоёр хоног саатлаа. Түүний эмчилгээний зардлыг босгохын тулд зарахаа зарж, зээл хийж, сүүлдээ хандивын аян хүртэл зохион байгуулсан. Гэтэл одоо ийм байдал үүсээд байна” гэсэн юм.

ГССҮТ-ийн эмч Н.Оюунжаргал С.Ханатбекаас шинжилгээ аваагүй байж худал хэлсэн нь өвчин хүндрэх шалтгаан болжээ


С.Ханатбекийн өвчиний талаар тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 05-нд Ховд аймгийн БОЭТ-ийн шийдвэрээр ХСҮТ-ийн хүлээн авах тасагт шилжүүлэн тус эмнэлэгт гурав хоног хэвтэн шинжилгээ өгөхөд хавдрын ямар нэгэн шинж тэмдэггүй хэмээн ГССҮТөв рүү шилжүүлэхийг зөвлөсөн байна.

Улмаар ГССҮТ-д хоёрдахь удаа хагалгаанд ороход эрхий хурууны хэмжээний эд авсан эдийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй, хоргүй гэх тайлбарыг ар гэрийнхэнд нь өгчээ. Гэтэл Ховд аймгийн гэмтлийн эмч Н.Бэрхбол энэ талаар лавлахад ГССҮТ-ийн эмч Н.Оюунжаргал "шинжилгээ аваагүй" гэдгээ хэлсэн байна. 
Энэ нь өвчин даамжрах эх үүсвэр тавигдсан гэдгийг хүүгийн ар гэрийнхэн хэлж байгаа юм.

Улмаар 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хувиараа үзүүлж MRI шинжилгээ хийлгэхэд хавдартай байж магадгүй гэж яаралтай хэвтүүлж, Биопсийн шинжилгээ өгөхөд "Ясны Хавдар буюу Ewing's Sarcoma" гэж оношлогдсон аж.

Тиймээс 2021 оны нэгдүгээр сарын 08-нд ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, Хавдар судлалын тасагт хэвтэн гуравдахь удаагийн хими эмчилгээгээ хийлгэн энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гарч, Турк улсын зорьсон нь энэ юм.

Учир нь Турк улсын "Мемориал Анкара" эмнэлгийн хүүхдийн хавдарын профессор Ахмет Демир эмч хүүг эмчлэх боломжтой гэх хариуг ирүүлж, хүлээж авахаар болсон байна. Харин хүүгийн эхний 4 курс эмчилгээнд 40.000 ам.доллар буюу 114 сая төгрөг бөгөөд гэр бүлийнхэн нь хандивын аян өрнүүлж, бүхий л боломжоо шавхаж, хүүг эмчилгээнд явуулсан ч ХӨСҮТ-ийн эмч нарын алдаанаас болж, цаг алдаа хэмээн халаглаж сууна.

 

Б.Баатар

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (109.234.47.86)
    ug ni tom jijig geltgui setgel gargad hariutslagatai bval iim asuudal garahgui l bh.Mun bid uursduu ch gesen sain shalgaj tulgaj bh heregtei
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.10.23.180)
    Хатуу шийтгэхгүй болхоор дахин2 гараад бна эмсайд дийлэх болуудаа
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Tsewdeg setgel bh shuu. Sewdeg bish bhaa (139.5.218.45)
    Turuu
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Batzaya (124.158.83.31)
    Bgliar zavaan hariutslagagvi yumnuud baih yuma.Unuudur ch gesen shinjilgeenii hariu avahad yag ingej bicheed ugch bna.ene hvmvvs olond il gargaj heleegvi bol yag ene bichseneer ni abaad yabah gej bn.Zunduu hvmvvs olon ulsiin hellegeer bicheech geed dahin hvleegeed suuj bna shv de.
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (192.82.73.129)
    Mongol ulsin turiin tsagaan zahtnuudiin unen turh.
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.104.2)
    Эмнэлгийн бүхий л эмч, эмнэлгийн ажилтнууд хүнийг хүн гэж ерөөсөө тоож үздэггүй. маш их зантай, яаж ийж байгаад л тэгсхийгээд өрөөнөөсөө гаргаад л явуулчихдаг.
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.113.246)
    Эмч нарын иймэрхүү алдааны золиос болж л явлаа. 2008 онд.
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Ээ (66.181.181.27)
    Өө яаж байгаа юм бэ хөөрхийг
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    13 цаг 27 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    13 цаг 32 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    13 цаг 37 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    13 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    13 цаг 45 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    13 цаг 46 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Уржигдар 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Уржигдар 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Уржигдар 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Уржигдар 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Уржигдар 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    2026-09-18
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    2026-09-18
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    2026-09-18
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    2026-09-18
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    2026-09-18
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    2026-09-18
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК