Арго багш, Мөнх тэнгэрийн бөөгийн сүмийн тахилч Б.Оюунчимэг, Б.Дорждэрэм, Өвөр монголын эрдэмтэн Ц.Үенч нар нэгэн сонирхолтой мэдээлэл хийв. Тэд “Чи, би, та, ба, энэ, тэр” гэсэн үгсийг “Монголын нууц товчоо”-нд хэрхэн, ямар утгаар хэрэглэж байсан талаар ярьсан юм. Тэд “Монгол хэлэнд “би, чи, ба, та” гэсэн дөрвөн төлөөний үг л байх ёстой. Би гэдэг нь нэгдүгээр бие, чи гэдэг нь хоёрдугаар бие, ба, та гэдэг нь гуравдугаар биеийг хэлэх бөгөөд эмэгтэйг нь ба, эрэгтэйг нь та гэж хэлэх нь зүйтэй” гэв. Мөн тэдний хэлж буйгаар “чи” гэдэг нь хүндэтгэлийн үг бөгөөд үүнийгээ тайлбарлахдаа “Чингис хаан “Мөнх тэнгэр чи мэдтүгэй” хэмээн “Нууц товчоон”-д өгүүлсэн байдаг” хэмээсэн юм . “Энэ, тэр” гэдэг нь доромж утгатай үг гэнэ. “Манайхан энэ нэг юм, тэр нэг юм, нөгөөх гэж ярьдаг нь үнэндээ доромжилж буй хэрэг. Үүний оронд гуравдугаар биеийн хүнийг “та”, “ба” гэх нь зүйтэй. Гэхдээ гуравдугаар биеийн эмэгтэй хүнийг “ба” гэж хэлж занших хэцүү байх. Харин “та” гэхэд болохгүй зүйл байхгүй” хэммэн Арго багш хэллээ.