Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуулийн төсөл: Зар тавиад 14 хоногт ажилчин олдоогүй бол гадаадаас ажиллах хүч авч болно

2021-11-16
0
ЖИРГЭХ

УИХ гадаадад ажиллаж буй монголчууд, Монгол Улсад ажиллаж буй гадаадын иргэдэд зориулсан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд одоогоос жилийн өмнө хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн ч хэлэлцүүлгийг нь хойшлуулаад байсан юм. Тухайн үед цар тахал дэгдэж улс орнууд хилээ хааж эхэлсэн учраас хэлэлцэх ёстой цаг хугацаа нь биш гэж үзсэн. Харин одоо хэлэлцэх цаг нь болсон гэж үзсэн бололтой. Энэ хуулийн төслийн агуулга нь монгол ажилчдыг гадаадад ажилд зуучлах, очсон хойно нь эрх ашгийг нь хамгаалах, Монгол Улс гадаад ажилтныг авч ажиллуулах харилцааг зохицуулж байгаа юм.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд 2001 оноос хойш өөрчлөлт оруулж байгаагүй бөгөөд гадаадад ажиллаж байгаа иргэдийн эрх ашиг зөрчигдөх, ажилд зуучлах тусгай зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгжүүд иргэдийг ажилд зуучлана гэж залилан мэхлэх тохиолдол их гарах болсон нь хуульд өөрчлөлт оруулах гол шаардлага болжээ. Тиймээс гадаадад ажилд зуучлахыг хориглосон иргэн, аж ахуйн нэгжүүдийг дараах байдлаар хязгаарлахаар тусгасан байна.

6.2.Зуучлах үйлчилгээг дараах этгээд эрхлэхийг хориглоно.       

6.2.1.аялал жуулчлал, агаарын тээврийн тасалбарын үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд;          

6.2.2.гадаад улсад ажилтан илгээхэд хууран мэхлэх, төөрөгдүүлэх, залилах, бусад аргаар зөрчил, гэмт хэрэг үйлдсэн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон хүн, хуулийн этгээд;

6.2.3.төрийн албан хаагч;

6.2.4.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд;

6.2.5.тусгай зөвшөөрөлгүй этгээд;

6.2.6.гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улсын хуулийн этгээд;

6.2.7.төрийн бус байгууллага;

6.2.8.шашны байгууллага;

Мөн гадаадад ажилд зуучлах тусгай зөвшөөрөл олгох шалгуурыг өндөрсгөж, хариуцлагыг нь нэмэгдүүлжээ.

Хуулийн төслийн бас нэг том агуулга нь гадаадаас ажиллах хүч хэрхэн авах харилцааг зохицуулах явдал юм. Хуулийн төсөлд “Гадаадаас авах нарийн мэргэшлийн ажлын байрны жагсаалтыг хоёр жил тутамд аравдугаар сарын 1-ний дотор Засгийн газар батална” хэмээн заажээ. Мөн “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох гадаад ажилтны тоог эдийн засгийн салбараар нь жил бүрийн аравдугаар сарын 1-ний дотор тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналаар Засгийн газар тогтооно” гэжээ. Гэхдээ шууд гадаадаас ажиллах хүч авахыг дэмжихгүй бөгөөд аж ахуйн нэгжүүдэд эхлээд 14 хоногийн хугацаанд дотоодоосоо ажилчин хайх шаардлага тавьжээ. Тодруулбал, энэ хуулийн төслийн 24.4-т “Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санд ажлын байрны зарыг байршуулж, ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш 14 хоногийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад улсаас ажилтан ажиллуулах зөвшөөрөл хүсэх эрхтэй” гэсэн байна.

Гадаадад ажиллаж буй монголчуудаа бүртгэнэ

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн бас нэг агуулга нь гадаадад ажиллаж буй монголчууд, Монгол Улсад ажиллаж буй гадаад ажилчдын бүртгэлийн нэгдсэн санг бий болгох юм. Манай улсын иргэд гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээгээр дамжуулан БНСУ, Япон, Чех Улс зэрэг улсуудад хөдөлмөрийн гэрээгээр болон дадлагажигчаар ажиллаж байгаа ажээ.  Мөн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй хүмүүсээс гадна хараар ажиллаж байгаа иргэд олон. Монгол Улсын яг хэдэн иргэн гадаадад ажиллаж байгаа тухай нарийн тоо гэж байхгүй. Засгийн газар ч гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийнхээ тоог нарийн гаргаж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрдөг. Тиймээс энэ хуулийн төсөлд гадаадад ажиллаж буй иргэдийн мэдээллийн санг бий болгох зохицуулалтыг тусгажээ.

36 дугаар зүйл.Мэдээллийн сангийн бүрдэл

36.1. Монгол ажилтны мэдээллийн сан нь дараах мэдээллийг агуулсан байна:

36.1.1.ажилтны овог, нэр, нас, хүйс;

36.1.2.ажилтны боловсрол, мэргэжил, ур чадвар;

36.1.3.хөдөлмөрийн гэрээ, түүний төрөл, дуусгавар болох хугацаа;

36.1.4.хөдөлмөр эрхэлж байгаа улс, салбар, ажил олгогч, шилжилт хөдөлгөөн;

36.1.5.зуучлагч, зуучлах үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл;

36.1.6.гадаад паспортын дугаар, хүчинтэй хугацаа;

36.1.7.холбоо барих өөрийн болон ар гэр, ойр дотны хүний товч мэдээлэл, утасны дугаар, цахим хаяг;

36.1.8.бусад.

36.2.Энэ хуульд заасан зуучлах үйлчилгээнд хамааралгүй, бие даан гадаад улсад хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэлд дадлагажиж байгаа Монгол Улсын иргэн сайн дурын үндсэн дээр мэдээллийн санд бүртгүүлнэ.

Мөн яг үүнтэй адил Монгол Улсад ажиллаж буй гадаадын иргэдийн бүртгэлийн нэгдсэн санг бий болгох юм байна.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайханы ХОМ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    17 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    43 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 8 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    1 цаг 28 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    2 цаг 5 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    2 цаг 15 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    2 цаг 16 мин
  • Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайханы ХОМ
    2 цаг 19 мин
  • "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ
    2 цаг 38 мин
  • ӨНӨӨДӨР: “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөн болно
    2 цаг 42 мин
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
    4 цаг 47 мин
  • Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуургатай байна
    5 цаг 9 мин
  • Төрийн банк: “Модыг мод(а) болгоё”-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
    18 цаг 48 мин
  • Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
    18 цаг 54 мин
  • “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
    19 цаг 18 мин
  • Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
    19 цаг 44 мин
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
    19 цаг 48 мин
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    20 цаг 20 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    20 цаг 40 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    20 цаг 43 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
24 баримт
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК