
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар,13-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуургатай байна.
Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун болон хойд хэсгээр өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +10...+15 градус, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр сэрүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +5...+10 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр +12...+17 градус, говийн бүс нутгаар халж +33...+38 градус, Хангайн нурууны өвөр бэл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +28...+30 градус дулаан байна
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.














































