Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Эргэх хандлагын хяналтыг УИХ хийж, хууль системтэй, зөв хэрэгжсэнээр эрх зүйт, авлигагүй, шударга төр төлөвшинө

2022-1-18
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөв. Ээлжит чуулган өндөрлөж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг толилуулъя. 


 Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

    Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 өдөр чуулж, Байнгын хороод 97 удаа, Дэд хороод 5 удаа, Түр хороод 9 удаа, нийт 111 удаа хуралдаж, 243 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн дүнтэйгээр өндөрлөж байна.

    Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амьлуулах эрх зүйн хувьсгалыг хэрэгжүүлэх үйлсэд бас нэгэн чухал алхам хийж, анхдагч болон шинэчилсэн найруулга 16, өөрчлөлт оруулах тухай 234, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай 5, хууль хүчингүй болсонд тооцох тухай 6, Улсын Их Хурлын 39 тогтоолыг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгал амжилттай үргэлжилж байна. 

    Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн маань 30 жилийн ой хэдхэн хоногийн өмнө тохиолоо. Бид 30 жилийн ойн хүрээнд Үндсэн хуулиа сурталчлах ажлыг бүтэн жилийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байна. Эрхэм гишүүдийг идэвхтэй оролцохыг хүсье. Чуулган завсарласан энэ үед ч гэсэн Үндсэн хуулиа сурталчлах, Үндсэн хуулийн 30 жилийн ойгоо тэмдэглэх ажил цаашид үргэлжилнэ гэж үзэж байна.

    Монгол түмний сонгон авсан үндсэн хуульт ёс, парламентын ардчилсан засаглал зөв сонголт гэдэгт монголчууд бүрнээ итгэлтэй буйгаа дахин нотоллоо. Монголын ард түмний Үндсэн хуулиараа тунхаглаж, эргэлт буцалтгүй сонгосон парламентын засаглал, төрийн эрх мэдлийн хуваарилалт, харилцан хяналт тэнцлийн зарчим цаашид баттай хадгалагдах нь бидний сонгосон замын найдвартай хөтөч мөн гэдэгт эргэлзэхгүй байна.

    Энэ сонголт-хөгжил дэвшлийн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн, монгол хүний сайн сайхан амьдралын төлөөх сонголт билээ. Энэ сонголт, түүний баталгаа нь Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль юм.

    Тиймээс Үндсэн хуулийнхаа үзэл санааг хэлбэрэлтгүй сахиж, зүйл, заалт бүрийг хуульчлан дагаж мөрдөх нь сонголтоо үр дүнд хүргэж, сонгодог ардчилсан парламентын тогтолцоо бүрдэх үндсэн нөхцөл болно.

    Хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн гээд үндсэн гурван чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бид гагцхүү Үндсэн хуулиа мөрдлөг болгож, түүний үзэл баримтлалаар зүг чигээ хийх учиртай. Засгийн газар тогтвортой ажиллуулж хууль биелүүлж хэрэгжүүлж ажиллахад саад болдоггүй байх, хууль тогтоох эрх мэдэлд хэн ч халддаггүй байх, шүүх эрх мэдэлд хэн ч нөлөөлдөггүй байх зөвхөн хууль засаглагдаг байх эрх зүйт төр бүрдэж Үндсэн хуулийн хяналт-тэнцэл эрх мэдлийн хуваарилалт ингэж байж хангагдах ёстой.

Үндсэн хуулиа дээдлэн хүндэтгэх, зүйл, заалт нэг бүрийг мэдэж, ёсчлон сахидаг болох нь иргэн бүрийн үндсэн үүрэг билээ. Үүний тулд иргэддээ Үндсэн хуулийн боловсрол олгох ажлыг шат дараатай, зорилго чиглэлтэй хийх ёстой гэж үзэж байна. Ард түмний засаглах эрхийг хангаж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад парламентын болон Үндсэн хуулийн боловсрол нэн чухал юм. Тиймээс УИХ-ын Тамгын газар “Үндсэн хуулийн болон Парламентын  боловсрол” хөтөлбөрийг эхлүүлээд байна. Эхний ээлжинд 12-17 насны хүүхэд багачуудад зориулсан Үндсэн хууль, парламентат ёсны сургалтын гарын авлага, хөтөлбөр боловсруулаад хэрэгжүүлж байна.

    Үндсэн хуулийн үзэл баримтлалыг гажуудалгүй хэрэгжүүлэхийн тулд улс төрийн намуудын үүрэг, оролцоог дээшлүүлж, хүлээх хариуцлагыг сайжруулах нь тулгамдсан асуудал мөн.

    Намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомж, бодлого шийдвэрээс дараах 5 багц асуудлыг онцолж байна.

    Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг баталж, парламентын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүллээ.

    Хууль батлах нэг хэрэг, харин хуулийг хэрэгжүүлэхдээ түүний агуулга, зарчимд яв цав нийцүүлж аливаа гажуудал гаргахгүй байх нь түүнээс ч чухал байна.

    Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжсэн 30 жилийн замналаас үзэхэд хуулийн хэрэгжилт хангалтгүй, хууль хоорондын уялдаа холбоо алдагдах, давхцал хийдэл, зөрчил гарах явдал түгээмэл байж иржээ. Саяхан баталсан Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль энэ асуудлыг шийдэх нэг чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна.

    Хяналт, сонсгол, мэдээлэл судалгаа хийснээр хууль тогтоомжийн зөрчил, хуулийн хийдэл гарч байгаа эсэхийг илрүүлэн мэдэх, хууль тогтоомжийг системчлэх асуудалд шинжлэх ухааны судалгааны үндсэн дээр хандах боломж бүрдэх юм.

    Хууль тогтоох байгууллагын баталсан суурь хуулиудыг дагаж гарсан хуулиуд нь давхардалгүй, зөрчилгүй, хийдэлгүй байж чадвал эрх зүйн шинэтгэл үр дүнтэй хэрэгжих боломж бүрдэнэ. Ингэж байж эрх зүйн систем бүхэл тогтолцоо болно. Эргэх хандлагын хяналтыг Улсын Их Хурал хийж, хууль системтэй, зөв хэрэгжсэнээр эрх зүйт, авлигагүй, шударга төр төлөвших болно.

    Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хэрэгжсэнээр  баталсан хуулийнхаа хэрэгжилтэд бүрэн зураглал хийх бодит боломж бүрдэх юм.

    Нөгөө талаас иргэний мэдэх эрх, төрийг удирдах үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах, улмаар төрийн албыг бүх шатанд хариуцлагажуулах хөшүүрэг болно гэж үзэж байна. Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг хуульд тусгайлан зааж өгсний ач холбогдол үүнд оршино.

    Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурал Хянан шалгах түр хороо байгуулж, олон улсын парламентуудын үйл ажиллагаанд түгээмэл жишиг болсон хянан шалгах үйл ажиллагаа явуулж, хуульд заасны дагуу хянан шалгах сонсгол хийж холбогдох гэрч, албан тушаалтнаас мэдүүлэг авах, тусгай шинжээч, хянан шалгагч томилох зэргээр асуудлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодит мэдээллийг ард түмэндээ ил болгох замаар Үндсэн хуулийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах боломжийг бүрдүүлэх юм.

    Хууль сайн хэрэгжихэд хувь хүний гүйцэтгэх үүрэг чухал. Ийм учраас зөв хүн олж нэр дэвшүүлж томилдог байх асуудал засаглалын амин чухал асуудал. Ийм учраас нэр дэвшигчийн сонсгол хийх зохицуулалтыг хуульчилсан. Улсын Их Хурлаар хэлэлцэн томилдог албан тушаалтнуудыг зөвхөн тухайн албан тушаалыг хаших мэдлэг, чадвар, ёс зүй, хуулийн шаардлагыг хангасан байх шаардлагад нийцүүлэн нэр дэвшүүлж, нийтийн сонсголоор томилох заалт энэ хуульд туссан. Ингэснээр албан тушаалтнуудыг ард түмний шүүлтүүрээр оруулж томилох боломж бүрдэж байгаа юм.

Энэ чуулганы хугацаанд Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилсон нь шүүхийн шинэчлэлийн үндсэн үзэл санаа амжилттай хэрэгжиж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, сахилга хариуцлагын асуудал хэн нэгэн албан тушаалтнаас хамааралтай байдлыг халж, шүүхийн өөрийн оролцоо, удирдлагыг хангахад чухал алхам болсон гэж үзэж байна. Мөн цаашдаа, шүүхийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэг идэвхтэй ажиллаж, шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах, байр байшин төдийгүй байршлыг нь хараат бус байлгах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Чуулганы завсарлах хугацаанд ажлын хэсэг эдгээр асуудлуудад онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

    Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний мэдэх эрх, хувь хүний нууцыг хуулиар хамгаалах үндсэн эрхийг баталгаажуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталлаа.

    Засгийн газраас өргөн мэдүүлсэн эдгээр хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэсэн иргэний үндсэн эрхийг баталгаажуулж 5 төрлийн 68 мэдээллийг байнгын ил тод, нээлттэй байлгаж, ямагт шинэчилж байх үүргийг хуульчиллаа.

    Төрийн байгууллагад байгаа ажлын сул орон тоог мэдэж, түүнд өрсөлдөх боломж нээлттэй болно. Түүнчлэн бүх төрлийн тендерийн мэдээлэл ил болж, тендерт шалгарсан болон шалгараагүй үндэслэл, шалтгаан нээлттэй байхаар заасан. Ингэснээр тендерийг “хуудуутай” явуулах нүх сүв хаагдана. Мөн хэний хүүхэд хаана, ямар зардлаар сурсан нь тодорхой болно. Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт нээлттэй ил тод байхаар заалаа. Энэ мэтийн 68 мэдээлэл иргэний мэдэх эрхийн хүрээнд ил болсноор шударга ёс, хариуцлага бэхжиж, иргэний тэгш эрх хангагдана гэж үзэж байна.

    Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний “халдашгүй, чөлөөтэй байх эрх”-ийг баталгаажуулж, хүний хувийн мэдээлэл гэж чухам юу вэ гэдгийг тогтоон тодорхойлж, түүнийг хамгаалах эрх зүйн үндсийг бүрдүүллээ.

    Төрийн байгууллага, хуулийн этгээд нь мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг заавал авдаг, хэрхэн, юунд ашиглах зорилгоо заавал мэдэгддэг байхаас эхлээд мэдээллийг цуглуулах, ашиглах, устгах бүхий л үйл ажиллагааг тодорхой хуульчилсан. Тухайлбал, хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээг иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах, цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад ямар ч тохиолдолд ашиглахыг хориглосон.

    Энэ дашрамд, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх Үндсэн хуулиар олгосон эрхийг хангаж, сэтгүүлзүйн зорилгоор мэдээлэл цуглуулахад заавал мэдээллийн эзний зөвшөөрөл авах шаардлагагүй байхаар зохицуулсныг цохон тэмдэглэж хэлье.

    Гуравдугаарт, Цахим гарын үсгийн тухай хуулийг 10 жилийн дараа шинэчилж, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай анхдагч хуулийг баталлаа.

Дижитал үндэстэн болох, цахим шилжилт хийж, төрийн байгууллагуудын хүнд суртлыг багасгахад Цахим гарын үсгийн тухай хууль чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

    Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ердөө 30,399 иргэн, хуулийн этгээдэд тоон гарын үсэг олгосон нь үндсэндээ тендерт ороход л ашиглагдаж байсан байна. Тиймээс тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн байгууллага, иргэд хоорондын өдөр тутмын үйл ажиллагаанд өргөн нэвтрүүлэх шаардлага бий болсныг харгалзан хуулийг шинэчлэв. Цаашид иргэд, хуулийн этгээд гэрээ хэлцэл хийхдээ, төрийн байгууллагад өргөдөл гомдлоо цахимаар гаргахдаа тоон гарын үсгээ ашиглах боломжийг энэ хуулиар нээж байна.

    Сүүлийн 15 жил яригдаж байсан Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийг баталлаа. Мэдээллийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн мөн гэдгийг бид хуулиар хүлээн зөвшөөрсөн хэрнээ хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах үндэсний тогтолцоо одоо болтол бүрдээгүй байсан юм.

    Хууль батлагдсанаар иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах талаарх эрх, үүрэг нь тодорхой болж, кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдалд хяналт тавих, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах боломж бүрдлээ.

    Дөрөвдүгээрт, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”, 2022 оны улсын төсвийн тухай хуулиудыг энэ чуулганаар хэлэлцэн баталлаа.

Шинэ сэргэлтийн бодлого нь эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

    Бодлогод тусгасан 6 бүлэгт хамаарах 29 зорилтыг хэрэгжүүлснээр боомтын, эрчим хүчний, аж үйлдвэржилтийн, хот хөдөөгийн, ногоон хөгжлийн болон төрийн бүтээмжийн хүрээнд сэргэлт бий болно. Урт хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрэх ба боомтын хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг 2 дахин өсгөнө гэсэн хүлээлттэй байгаа юм.

    Ковид-19 цар тахлын дараах үеийн улс орны эдийн засгийг сэргээх, улс орноо эрчимт хөгжлийн замд шилжүүлэх томоохон зорилтыг хэрэгжүүлэхэд 2022 оны улсын төсөв чиглэгдсэн.

Энэ онд дотоодын эдийн засгийг 3 дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь зангилаа асуудал байх болно.

    Тавдугаарт, 2022 он бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтуудаа хэрэгжүүлэх хамгийн чухал цаг хугацаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд хийх эрх зүйн шинэтгэлд ч шинэ он чухал байр суурь эзэлнэ.

Иймд эдийн засаг, нийгэм, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газар онцгой анхаарч, нэг зүгт, нэг байр сууринаас, идэвх санаачилгатай хандах зүй ёсны шаардлага тулгарч байна. Гадаад, дотоодын төдийгүй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үнийн өсөлт суурь шинжтэй болсноор дэлхийн олон оронд хямралын байдал үүсгэж байна. Ийм хүнд цаг үед УИХ, Засгийн газар нягт хамтран ажиллаж, хүндрэлийг даван туулахын төлөө, иргэдийнхээ орлого, амьжиргааг хамгаалах, тэтгэвэр тэтгэмжийг боломжит түвшинд нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийж ажиллаж байна.

    Эхний ээлжинд Ирээдүйн өв сангийн хуулиа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааны дагуу Баялгийн сангийн тухай болон Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулиудтай хамт яаралтай өргөн мэдүүлж хэлэлцүүлэх шаардлагатай байна. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн орд газруудын 10 хувийг ард иргэддээ эзэмшүүлэх хуулийн заалтыг хэрэгжүүлэхээс эхлээд Байгалийн баялагийн үр өгөөжийг ард иргэдэд хүртээмжтэй болгоход чиглэсэн бодлого арга хэмжээг боловсруулж ажиллах шаардлагатай байна.

    Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудыг шинэчлэх ажлууд хүлээгдэж байна. Эдгээр хуулийг хаврын чуулган эхлэхээс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зайлшгүй шаардлагатай.

    Түүнчлэн Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг эхний хагас жилд багтаан өргөн мэдүүлэх чиглэлээр хууль санаачлагчид идэвхтэй ажиллах хэрэгтэй байна.

    Улсын Их Хурлын байнгын хороод, дэд хороод чуулганы завсарлагааны үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллавал зохино. Энэ ажилд Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулалт, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах нь зүйтэй. Нийгмийн даатгалын багц хуулиудын болон боловсролын багц хуулиуд зэрэг Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулиудын төслийг холбогдох ажлын хэсгүүд, байнгын хороо чуулганы завсарлагааны үед төрөлжсөн хэлэлцүүлгүүд зохион байгуулж, сайтар хэлэлцэн ирэх хаврын чуулганаар батлуулахад бэлтгэх хэрэгтэй. Үүнд, сонгодог парламентын засаглалаа төлөвшүүлэх, төрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангахад чиглэсэн хуулиудыг боловсруулж, хэлэлцүүлэх ажил ч мөн хамаарна.

    Шинээр батлан гаргаж байгаа болон дагаж мөрдөж байгаа хуулиудад хүний эрхийг хязгаарласан, дордуулсан заалт байж хэрхэвч таарахгүй гэдгийг давтаж хэлье. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад буй хүний эрхийг хязгаарласан заалтуудыг засаж өөрчлөх ажил хаврын чуулганаас эхлэн хэлэлцэх тул бэлтгэлийг нь завсарлагын хугацаанд хийж амжуулбал зохино. Энэ ажил холбогдох байнгын болон дэд хороо, Улсын Их Хурлын Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисст хамаарна.

    Манай улсын эдийн засгийн өсөлт хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 3.6 хувьтай гарах төлөвтэй байна. Хил, гааль тээвэр ложистикийн асуудлыг шуурхай, зөв зохицуулах нь улс орны эдийн засаг, нийгмийн болон мөнгө санхүүгийн бүхий л хүрээг шийдвэрлэх гол зангилаа болж байна.

    Мөн банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлж, инфляцыг эхний ээлжинд тогтворжуулах, цаашдаа бууруулах, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулах, үнийн хөөрөгдлийг онцгой анхаарах шаардлага зүй ёсоор гарч байна.

    Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

    Та бүхэндээ болон Монголынхоо нийт ард түмэнд сайн сайхныг ерөөж, удахгүй тохиох үндэсний уламжлалт баяр Цагаан сараа КОВИД-ийн тархалтаас сайтар сэргийлсэн орчинд, гэр бүлийнхээ хүрээнд угтан тэмдэглэхийг хүсье.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган завсарласныг мэдэгдье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк: “Модыг мод(а) болгоё”-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
    12 цаг 0 мин
  • Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
    12 цаг 6 мин
  • “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
    12 цаг 30 мин
  • Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
    12 цаг 56 мин
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
    13 цаг 1 мин
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    13 цаг 32 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    13 цаг 52 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    13 цаг 56 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    14 цаг 11 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    14 цаг 46 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    15 цаг 58 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    16 цаг 9 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    16 цаг 19 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    17 цаг 26 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    17 цаг 26 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    17 цаг 43 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    17 цаг 48 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    18 цаг 28 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    18 цаг 47 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    18 цаг 57 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК