Хохирогчдын холбооны төлөөлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэд “Бид бүгд ард түмний хүүхэд. Энэ нийгэмд Казахстаных шиг үйл явдал болвол жолоодлогогүй, хөөрсөн ард түмэн гэдэг чинь нуухыг нь авах гэж нүдийг сохлов гэдэг шиг зүйл болох гээд байна. Тиймээс энэ байдлаас урьдчилан сэргийлж, төр засагтаа үгээ хэлмээр байна. Хоригдсон 300 гаруй залуучууд цагаатгал авсан боловч гараагүй байгаа. Тэднийг цагаатгаж, гаргаж өгөх хэрэгтэй. Мөн энэ нийгэм болохгүй болохоор л иргэд бухимдалтай амьдарч байна. Тиймээс албан тушаалтнууд алт мөнгөө орхиод ард түмэнтэйгээ зөвшилцөж, Үндэсний эв нэгдлийн чуулганы зохион байгуулах хэрэгтэй. Үүнийг хүсэж бид энд ирлээ. Мөн зориуд ард түмэн, цагдаа хоёрыг талцуулж болохгүй. Долдугаар сарын нэгний үймээнээр 532 цагдаагийн албан хаагч гэмтэж бэртсэн. Үүнээс 397 гэмлийн зэргээ тогтоолгосон, 32 цагдаагийн албан хаагч эмнэлэгт хүргэгдсэн. Ийм л хохиролтой зүйл болсон. Гэтэл дарга нар үүрэг хүлээдэггүй. Золиослогчид нь ард түмэн, цагдаа нар байдаг” гэв.
Сэтгэгдэл (1)