Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 139,479 тонн шатахууны нөөцтэй байгааг мэдээллээ.
Тодруулбал А-80 бензин 11,845 тонн, АИ-92 бензин 38,425 тонн, ДТ 83,337 тоннын нөөцтэй бөгөөд энэ нь АИ-92 /95, 98/ бензиний 32, А-80 бензиний 71, дизель түлшний 30 хоногийн хэрэглээ аж.