Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах Ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.
Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар: “Замын-Үүдийн ложистикийн төвд гаалийн бүрдүүлэлт хийхээр буулгасан чингэлэг ачааны эздээс авч байсан хураамжийг өнгөрсөн пүрэв гарагт цуцалсан. Ингэснээр ачаа барааны өртөг нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байсан нөхцөл байдал арилсан гэж хэлж болно.
Шадар сайд гадаад харилцааны яаманд уламжил, Хятадын талд удаа дараа санал тавьсны үндсэнд Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас авто замаар гарч байгаа чингэлгийн дарааллыг ил тод болгож, чиглэлийн бүртгэлийг онлайн хэлбэр лүү шилжүүлсэн. Ингэснээр ачаа тээврийн үнийн хөөрөгдөл, дараалал алдагдах нөхцөл байдлыг багасгах боломжийг бүрдүүлж өгсөн. Өнгөрсөн долоо хоногт нэг метр квадрат ачааны үнэ 1800-2000 юань байсан бол 1600-1800 болж буурсан байна. Энэ долоо хоногийн сүүлчээр чингэлгүүдийг шат дараатай буцаах арга хэмжээ болно” гэлээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)