Амгалан дулааны станц дээр тог тасарснаас сүлжээний насос зогссон. Үүнээс шалтгаалан ажиллаж байсан зуухнууд дээрх ус уур болон хувирч хотын дулааны сүлжээний даралт эрс өссөн. Үүний улмаас 13-р хорооллоос зүүн тийш хороолуудад халуун ус дулаан тасраад байна. Одоогоор 2 газар дулааны сүлжээнд гэмтэл илэрсэн. УБДС ХК-ийн 2 бригад гэмтэл устгах ажлыг хийж байна. Хотын зүүн талын дулаан хангамж тасалдсан. УДДТ- үүд дээр хүйтэн усаар нь эргүүлж байна. Амгалан дулааны станцын гаралтын тойруу хаалтны гагнуур дууссаны дараа зүүн хэсгийн дулаан хангамжийг сэргээнэ.Амгалан дулааны станц дээр ЭХЯ-ны ТНБД-аар ахлуулсан баг, УБДС ХК-иас нэмэлтээр гагнуурчин ажиллаж байна. Нэг УДДТ-ийн усыг бүрэн буулгасан. Бусад нь залгахад бэлэн буй юм. ОСНААУГ болон хувийн ОСК-иуд бэлэн байдалд байгаа гэдгийн нийслэлийн шуурхай штабаас мэдээллээ.
Нэмж гол шугаман дээр гэмтэл илрэхгүй бол 3 цаг орчмын дараа сүлжээ залгах юм байна. Тус бүсийн хэрэглэгчдийн халаалтыг өглөө гэхэд л бүрэн сэргэхээр ажиллаж байна.