Сүүлийн 24 цагт халдварын 1196 тохиолдол батлагдлаа. Тохиолдлын 640 нь Улаанбаатар хотод , 556 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн бол зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй, нас баралт дөрвөөр нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч 9857 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг авч үзвэл:
Хөнгөн- 2836
Хүндэвтэр- 6097
Хүнд- 828
Нэн хүнд- 96
Харин гэрийн хяналтад 49.064 иргэн ажиглагдаж байна.