Сүүлийн 24 цагт халдварын 637 тохиолдол батлагдаж, нас баралт гурав нэмэгдлээ. Тохиолдлын 392 нь Улаанбаатар хотод , 245 нь орон нутагт бүртгэгдсэн бол зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч 5873 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг авч үзвэл:
Хөнгөн- 1555
Хүндэвтэр- 3675
Хүнд- 574
Нэн хүнд- 69
Харин гэрийн хяналтад 28970 иргэн ажиглагдаж байна.