Тухайн жилийн засал, номоо шинийн 15-ны дотор уншуулвал түм болж үржиж буян нь ирдэг гэдэг. Тэгвэл цар тахлын улмаас өнгөрсөн жилүүдэд Гандантэгчилэн хийд иргэдэд хаалттай үйл ажиллагаа явуулж байсан бол энэ жил халдвар хамгааллын дэглэмээ баримтлан сүсэгтэн олноо хүлээн авахад нээлттэй боллоо. Мөн биеэр ирэх боломжгүй бол цахимаар жилийн засалаа хийх боломжтой.
Та www.mygandan.mn сайтаар орж өөрийн төрсөн он, жил, хүйсийг оруулснаар таны энэ жилийн засал харагдах болно. Төлбөр төлөх хэсэгт дарснаар таны захиалга баталгаажиж 24-48 цагийн дотор Гандантэгчилэн хийдэд уншсаны дараагаар таны утсанд мэдээлэл очих болно.