Сүүлийн нэг хоногт коронавируст халдварын 860 тохиолдол нэмэгдэж гурван хүн нас барлаа. Шинээр бүртгэгдсэн халдварын 584 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол 276 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Мөн улсын хэмжээнд нийт 5561 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол үүнээс 1235 нь хүүхэд, 485 жирэмсэн эх байна. Харин 26224 хүн гэрийн хяналтанд эмчлүүлж байна. Иргэдийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн – 1425
- Хүндэвтэр – 3499
- Хүнд – 567
- Нэн хүнд – 70 иргэн хэвтэн эмчлүүлж байна.