зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын засварласан хоёр, уурхайчдын засварласан нэг ТҮҮХ

2022-2-08
0
ЖИРГЭХ

НЭГЭН ТҮҮХ

Өдгөөгөөс зургаан жилийн өмнө Хэрлэн барс хотын цамхагийг БНХАУ-ын Соёлын яамны нэг сая юанийн буцалтгүй тусламжаар сэргээсэн байдаг юм. Ингэснээр эртнй Хятан улсын Төв Ази дахь цорын ганц дэрсгал гэгдэж байсан Хэрлэн барс хотын цамхаг орчин цагийн барилгын өнгө агуулгатай болж хувирч байсан эмгэнэлт түүх ердөө саяхных. Сэргээн засварлах ажиллагааны дараа орчин үеийн өнгө төрхтэй болсон Хэрлэн барс хотын туурь, цамхаг  уг нь Манай Эриний үед хүчирхэгжиж байсан Хятан гүрний үетэй холбогддог байв. Долоон метр гаруй өндөр энэхүү цамхагийг ямар нэгэн хотын харуулын цамхаг байсан ч гэж үздэг билээ. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баруун дөрөө нуурын зүүн урд оршдог энэхүү цамхагийг 1953 онд Х.Пэрлээ гуайн ахалсан экспедиц судлан Хэрлэн Барс хотын хуучин үлдэгдэлтэй холбогдох хоёр хэрмийг ойролцоо нь илрүүлж, судлаачид тусгайлан дугаарлаж, нутгийнхны Барс хот гэж нэрлэдэг суварга бүхий их хэрэмт хотыг Барс хот-1 гэж бичиж тэмдэглэх болжээ. Барс хот-1-ийн их хэрмийн хэмжээ нь хааш хаашаа 1600-1800 м, зузаан нь 4 м, өндөр нь 1,5-2 м юм. Хэрмийн дотор болон зүүн талд тав, долоон давхар хоёр суваргатай байжээ. 1953-1955 онд археологич Х.Пэрлээ Барс-1 хотын хэрмийн доторх дөрвөн барилга, бага хэрмийн орчин тойрны жижиг барилгын суурь, мөн шохой шатааж байсан зуухны ор зэргийг малтан шинжилж олон, том бурхны сэнтий, дээврийн хөх тоосгон ваар, том жижиг хэмжээний угалзтай, угалзгүй тоосго, шавар баримал, ур хийц сайтай бурхны үлдэгдэл, бурхны баримал чимэглэлийн хэсэг, жансагийн мал адгуусны дүрс, цац, сийлбэртэй мод, яс, төмөрлөг зүйл илрүүлэн олж уг барилга нь бурхан шүтээний газар байсан болохыг тогтоосон байна. Эртний сурвалж бичигт анх 1731 онд энэ сүм, цамхагийн талаар дурдагдсан байдаг бөгөөд хятад жуулчин Гүн-чжи-яо (Хоу-чу-сай-лу) үзэж тэмдэглэсэн байдаг юм. Харамсалтай нь хятан гүрний үеийн энэ цамхаг сэргээн засварлуулснаар эртний сайхан өнгө төрхөө гээн, орчин үеийн барилга мэт болсон билээ.

БАС НЭГЭН ТҮҮХ

Өдгөөгөөс есөн жилийн өмнө Чойжин ламын сүмийг Соёлын яамын дэмжлэгтэйгээр сэргээн засварласан байдаг юм. Тэр сэргээн засварлах ажил тухайн үед мөн ч их хэл ам дагуулж байлаа. Учир нь Чойжин ламын сүмийн түүх өгүүлсэн хөх тоосгыг орчин үеийн улаан тоосгоор сольсон хэмээн тухайн үеийн Соёлын сайд Ц.Оюунгэрэлийг буруутгаж байв. Чойжин ламын сүм Богд хаан, түүний дүү Лувсанхайдүв нарын Манжийн төртэй тэмцэлдэн байж босгосон XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн давтагдашгүй цогц бүтээл болон өнөөдрийг хүртэл өвлөгдөн ирсэн билээ. Энэ сүмийн гадна дотно чимэглэлийг Монголын 300 гаруй урчууд хүрээний нэрт уран барималч Омбын удирдлагад бүтээж байжээ. Богд Жавзандамба хутагт, өөрийн төрсөн дүү Лувсанхайдүв ламын хамтаар 1896-1902 оны үед Чойжин ламын сүмийг барьж, урд талд нь муу бүхнийг хаадаг хэмээдэг Ян пэй хаалт хийн хашааг нь барьж байсан гэдэг юм. Манжийн дарлалыг хүчтэй эсэргүүцэгч энэ хоёр төр, шашны нэрт зүтгэлтнүүдийн санаачилгаар XX зууны эхэнд босч байсан түүх хүүрнэх энэ сүмийн хөх тоосгыг 2013 онд ийн улаан тоосгоор сольж байлаа. Олон улсын сэргээн засварлах зарчимд сэргээн засварлах ажилд уламжлалт технологи нь тохирохгүй бол шинжлэх ухааны үзүүлэлт, практикаар нотлогдсон орчин үеийн технологийг ашиглаж болно гэж заасан хэмээн сэргээн засварлахад оролцсон хүмүүс хэлдэг ч хөх тоосго, ваар, түүхий тоосгоор өрсөн ханыг улаан тоосгоор сольсныг нь олон түмэн шүүмжилсээр буй билээ.

НЭН ШИНЭ ТҮҮХ

Харин одоо уншигч Танд ердөө хоёр гуравхан хоногийн өмнө болсон нэгэн үйл явдлыг танилцуулъя. Говьсүмбэр аймгийн нутаг, Жанжин Чойрт боржин чулуун дээр бүтээсэн Цагаан дарь эх бурхан байдаг. Энэ бурханыг Зүүн Чойрын хийдийн Цогчин дугана байсан газар долоон тохой өндөр хадны хойш харсан тэгш гадаргуу дээр сийлэн урласан гэдэг. Энэ бурханы талаар нэгэн домог байдаг нь: 1828 онд Чойрын хийд орчимд хижиг өвчин дэлгэрч лам болон энгийн ард олноор үрэгджээ. Энэ өвчнийг дарахаар урт наслахын ерөөлт бурхан Цагаан дарь эхийг Чойр дацангийн дуганы үүд чиглүүлэн байрлах боржин хадан дээр бүтээлгэсэнд халуун хижиг өвчин дарагджээ гэх домог. XVIII зууны үеийн энэ бүтээл-Цагаан дарь эх бурханд үйлсээ даатган идээ ундааны дээжээ өргөдөг уламжлал тэр үеэс тогтжээ. Орчин үед энэ нь уламжлагдаг ирэхдээ идээ будаа, сүүний дээжээ бурханы дүр рүү өргөснөөс халтартах Цагаан дарь эхийн дүр бүдгэрсэн юм. Олон нийтийн сүлжээгээр Цагаан дарь эхийн сүүнд халтартсан дүр цацагдаж олны шүүмжлэлийг хүлээгээд байв. Харин тус нутагт үйл ажиллагаа явуулдаг “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайчид уул усаа цэвэрлэн, байгаль дэлхийдээ буян үйлдэхээр шийдэн Цагаан дарь эх бурханыг “засварлахаар” болсон байна. Уурхайчид сүүнд будагдсан бурханыг даралтат усаар угаан өнгө төрхийг нь өмнөх янзад нь оруулсанд нутгийн иргэд талархаж буйгаа цахим сүлжээгээр илэрхийлээд буй.

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ
Тасганы овооны дөрвөн замын уулзварыг маргааш хааж, шинэчилнэ
Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
Х.Батжаргал: Багшийн тоонд гар хүрэхгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ
    2 цаг 46 мин
  • Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сард болно
    3 цаг 0 мин
  • Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна
    3 цаг 34 мин
  • Тасганы овооны дөрвөн замын уулзварыг маргааш хааж, шинэчилнэ
    3 цаг 43 мин
  • Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
    3 цаг 53 мин
  • “Сүмбэр Цамхаг ХХК” Монголын таеквондогийн гэр бүлд нэгдлээ
    4 цаг 2 мин
  • Х.Батжаргал: Багшийн тоонд гар хүрэхгүй
    4 цаг 27 мин
  • ОБЕГ: Ойн 4 түймрийг унтраахаар ажиллаж байна
    4 цаг 56 мин
  • Монгол, Бутан хоёр улсын парламентын бүлгийн гишүүд хууль тогтоох байгууллагуудын хүрээнд туршлага судалж, хамтран ажиллана
    5 цаг 51 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    6 цаг 19 мин
  • Боловсролын салбар 4000 ажилтнаа цомхотгоно гэх мэдээлэл худлаа
    6 цаг 48 мин
  • М.Нарантуяа-Нара: МАН айлын яаманд асар бага мөнгө төсөвлөсөн
    7 цаг 9 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ирэх мягмар гарагт эхэлнэ
    7 цаг 25 мин
  • Увс, Дорнод, Дорноговь аймгийн наадамд шөвгөрсөн 16 бөхийн хоёрынх нь допингийн шинжилгээний хариу гараагүй байна
    7 цаг 47 мин
  • Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
    7 цаг 57 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
    8 цаг 22 мин
  • Г.Амартүвшин: Эрчим хүчний төрийн өмчит компанийн ТУЗ болон бүтээмжийн менежерүүдийг цомхотгоно
    8 цаг 26 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13171 болжээ
    8 цаг 48 мин
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
    9 цаг 13 мин
  • Шүтээн минь, “ICE TOP” чамтай ҮРГЭЛЖ ХАМТ
    9 цаг 32 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК