Манай улсад сүүлийн нэг хоногт коронавируст халдварын 1230 тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 602 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол, 628 тохиолдол орон нутагт, харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Мөн улсын хэмжээнд нийт 5800 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 21606 иргэн гэрийн хяналтанд эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн – 1462
- Хүндэвтэр – 3703
- Хүнд – 582
- Нэн хүнд – 53 байна.