Ирэх даваа гаригаас эхлэн оюутан сурагчдын хичээл танхимаар үргэлжилнэ. Замын ачаалал нэмэгддэг энэ үед ямар арга хэмжээ авах талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тодрууллаа.
Замын хөдөлгөөний удирдлагын төв “Оюутан, сурагчдын хичээл эхэлсэн үед ажлын цаг эхлэх болон дуусах үеүүдэд замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Манай төв бодлого боловсруулах газар биш үйлчилгээ үзүүлдэг төв учир одоогоор ямар нэг арга хэмжээ авна гэж хэлэх боломжгүй байна. Боловсрол шинжлэх ухааны яам сурагчдын хичээл эхлэх цагийг 07:45 болон 08:15 болгож, ажил эхлэх цагтай зөрүүлсэн. Харин манай төвийн зүгээс ЕБС-ын хичээл эхлэх цагийг 07:30 цаг болгох тухай хүсэлтээ тус яаманд өгсөн. Замын ачааллын судалгаанаас үзэхэд энэ цагт замын ачаалал буурдаг болох нь батлагдсан” гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (7)