Энэ хичээлийн жилийн намрын улиралд цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаагүй гурван настнууд буюу 2018 онд төрсөн хүүхдүүдийг нэмэлтээр бүртгэх эсэх талаар Нийслэлийн боловсролын газраас тодрууллаа. “2018 онд төрсөн, намрын улирал цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаагүй хүүхдүүдийг харьяа цэцэрлэгт тухайн насны хүүхдийн сул орон тоонд бүртгэнэ. Хэрэв сул орон тоо байхгүй хяналтын тоо дүүрсэн бол ирэх намрын улиралд бүртгэнэ”, “Орон нутгийн харьяалалтай, хотод амьдарч байгаа хүүхдүүдийг албан ёсны хаяг шилжсэний дараа харьяа цэцэрлэгт бүртгэнэ” гэв.
Харин өнөөдрийн байдлаар нийслэлийн цэцэрлэгүүдийн хяналтын тоо:
Нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт бүртгүүлсэн гурван настны тоо 714 бол, хяналтын тоо нь түүнээс гурав дахин бага үзүүлэлттэй. Харин Сонгинохайрхан дүүргийн хяналтын тоонд 762 гурван настан бүртгэхээс 221 нь бүртгүүлээд байна. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах гурван настны тоо 2,805 байгаагаас өнөөдрийн байдлаар 1,833 хүүхэд бүртгүүлсэн байна.
Т.Мөнхжаргал