Украинд байгаа оюутнуудын эцэг эхчүүд Гадаад харилцааны яамны гадна талбайд цуглаад байна. Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, Гадаад харилцааны яаманд оюутнуудаа татаж авах хүсэлтээ өгөөд байгаа нь энэ юм.
Тэдний зүгээс "Өнөөдөр 13 цагийн үед Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Украинд суралцаж байгаа оюутнуудын холбоо хамтран Гадаад харилцааны яаманд хүсэлтээ өгнө. Хүсэлтэд, тус улсад суралцаж байгаа оюутнуудыг агаарын хилээр татах боломжгүй учир Бүгд Найрамдах Польш Улсын хилээр буюу газраар татан авах талаар санал хүсэлтээ илгээлээ. Нөхцөл байдлын хувьд метроны буудал дээр гацсан хэсэг Монгол оюутнууд бий. Тэдэнд ЭСЯ, Украин дахь консулын газраас чиглэл өгөхийг хүлээж байна. Одоогоор АТМ болон хүнсний дэлгүүрүүд ажиллахгүй, хоол хүнс хомс, байдал амаргүй байгаа" гэв.
Т.Мөнхжаргал