зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бизнес эрхлэгчид элдэв дарамтгүйгээр, чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломжтой боллоо

2022-2-25
0
ЖИРГЭХ

Цар тахлын улбар шар түвшнээс шар түвшинд шилжсэнтэй холбоотойгоор  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч А/177 тоот захирамж гаргаж,  нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Үүний өмнө шинэ оны босгон дээр 74 нэр төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөл, батламж, гэрээнээс чөлөөлж, бизнесээ өргөтгөх боломжийг олгосон юм. Эдгээр захирамж гарснаар ямар үр дүн гарч байгааг холбогдох албан тушаалтан болон аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс тодрууллаа.


“Үйлчилгээ эрхлэх үүд хаалга нээлттэй болсон”

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал:

No description available.

-Өмнө нь нийслэлийн хэмжээнд шат, шатны Засаг дарга нарын захирамж, ИТХ-ын тогтоолоор зөвшөөрөл, батламж  авч, гэрээ байгуулдаг байсан 74 төрлийн ажил үйлчилгээг зөвшөөрөл, батламжаас чөлөөлсөн нь иргэд, аж ахуйн нэгжид маш том дэмжлэг болж байгаа. Сэтгэл ханамжийн судалгаа ч үүнийг баталж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд www.ulaanbaatar.mn сайтад цахимаар хандаж бүртгүүлэн үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд хандалтын тоо урьд өмнөх жилээс 2-3 дахин нэмэгдсэн. Интернэттэй орчинд хаанаас ч цахимаар хандаад үйлчилгээ эрхлэх үүд хаалга нээлттэй болсон нь төвөг чирэгдлийг багасгаж өгсөн.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын А/177 тоот захирамж гарснаар цагийн хязгаарлалтад өөрчлөлт оруулсан. Нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 6842 аж ахуйн нэгж байгаа. Эдгээр газар 77.663 хүнийг ажлын байраар хангадаг. Цар тахлын үед эдгээр аж ахуйн нэгж үдшийн 22:00 цаг хүртэл ажиллаж байсныг 00:00 цаг хүртэл сунгах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргахад хоол үйлдвэрлэлийн салбарын борлуулалт 45 хувиар нэмэгдсэн судалгаа бий. Хоёрхон цагийн сунгалт борлуулалтад ингэж нөлөөлсөн гэхээр А/177 тоот захирамжийн дагуу аж ахуйн нэгжүүдийн ажиллах цаг багагүй хэмжээгээр уртсаж буй тул эерэг нөлөөлөл гарна гэдэгт итгэлтэй байна гэв.

 

“Цагийн хязгаарлалтыг өөрчилснөөр үйл ажиллагаа сэргэх хандлага ажиглагдаж байна”

Монголын ресторан, зоогийн газрын холбооны дэд ерөнхийлөгч, “Кафейна” ХХК-ийн захирал  Ч.Цэрэнбаатар:

No description available.

-Цар тахлын үе хамгийн хүнд тусаж, цохилт авсан салбар бол үйлчилгээний салбар. Бараг 300 орчим хоногийн турш цагийн хязгаарлагдмал болон бүрэн хязгаарласан орчинд ажиллаж ирлээ. Энэ нь орлогод шууд нөлөөлсөн. Гэлээ гэхдээ бид хүний нөөцөө цөөлөхгүй байх бодлого баримталж ирсэн. Мэдээж, цалинг бууруулах, үйл ажиллагаа явуулаагүй үедээ цалинг олгох боломжгүй үе хүртэл байсан. Нийслэлийн Засаг даргын захирамж гарч цагийн хязгаарлалтыг өөрчилснөөр байдал нааштайгаар эргэж, үйл ажиллагаа сэргэх хандлага ажиглагдаж байна. Манай компани гурван төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Хоол үйлдвэрлэл, уушийн газар, цэнгээний газар ажиллуулж байгаа. Төрлөөсөө шалтгаалаад нөлөөлөл өөр өөр байна. Хамгийн эергээр нөлөөлж буй нь диско клуб. Өглөөний 05:00 цаг хүртэл ажиллах болсноор ашиг орлого нэмэгдэж, өнгөрсөн хугацааны алдагдлаа нөхөх боломж олдоно гэсэн хүлээлт байна.

Түүнчлэн цагийн хязгаарлалттай үед нууц далд байдлаар ажиллаж байсан газрууд цөөнгүй байсан. Тэдгээр газар ашиг орлогоо ил тод мэдүүлэхгүйгээс татвар төлдөггүй, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал ч хангагдахгүй хэмжээнд хүрсэн.  Тэгвэл өнөөдөр бүх газар хуулийн дагуу ажиллаж, татварын орлого ч ил тод болно гэсэн үг. Засаг даргын шийдвэрийн өгөөж ирэх гуравдугаар сараас ажиглагдаж эхэлнэ.

 

“Бизнесээ илүү урт хугацаагаар төлөвлөж, хөгжүүлэх боломж бүрдлээ”

“Nomads hospitality” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Ж.Гэрэлцэцэг: 

No description available.

-Цар тахлын нөлөөнд хоол, үйлдвэрлэл үйлчилгээ, нийтийн хоолны салбар нэлээд хэмжээгээр өртөж, олон хоног сараар хаалттай байж, хязгаарлалттайгаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Хориг хязгаартай холбоотойгоор бараа бүтээгдэхүүн тасалдаж, нийлүүлэлт багассан зэрэг сөрөг нөлөөллүүд байсан.  Засгийн газар болоод Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарснаар бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх, бизнесээ илүү урт хугацаагаар төлөвлөж, хөгжүүлэх боломж бүрдлээ. Дотооддоо бизнесээ өргөжүүлээд зогсохгүй гадаадын аялагч, жуулчдад нөлөөлдөг салбар бол хоол үйлдвэрлэлийнхэн. Тиймээс гадаад, дотооддоо үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэсэн хүлээлттэй байна.

Түүнчлэн цар тахалтай холбоотойгоор ажилтнуудынхаа тоог 30 хувиар багасгах шаардлага тулгарсан. Харин одоо ажиллагсдынхаа тоог 30-35 хувиар нэмэгдүүлэх, ашиг орлого ч мөн дагалдаад төдий хэмжээгээр нэмэгдэнэ гэж итгэж байгаа. Манай компанийн хувьд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотод салбартай. Гадаадын бусад улс орноос монгол хоолны үйлчилгээг нээгээч гэсэн хүсэлт ирдэг. Тиймээс гадаадын хотууд болон орон нутагт салбар нээх, ажил үйлчилгээгээ өргөжүүлэхээр судалж байгаа.

 

“Цагийн хязгаарлалтыг өөрчилсөн нь аж ахуйн нэгжүүдэд олгосон боломж”

“Клабхаус” караокены менежер Б.Батзориг:

No description available.

-Цар тахал тархсан сүүлийн хоёр жилд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулаагүйгээс цөөнгүй хувь нь үүдээ барьсан. Манай компанийн хувьд ч  гурван салбартай, ковидын үед нэг салбараа хаахад хүрсэн. Мөн  ажлын байраа  хадгалж үлдэх гэж чамгүй зардал гаргасан. Тэр бүх зардлаа нөхөхийн тулд чармайн ажиллаж байна. Цагийн хязгаарлалтыг өөрчилж, өглөөний 05:00 цаг хүртэл ажиллуулж байгааг аж ахуйн нэгжүүдэд олгосон боломж гэж харж байгаа.

Хэдийгээр халдварын тоо өдөр тутамд буурч байгаа ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажиллаж байна. Үйлчлүүлэгчдэд гар ариутгагч өгөхөөс гадна нэг удаагийн хамгаалалтыг микрофондоо хийж заншсан гэлээ.

Нийслэлийн Засаг даргын А/176 тоот захирамжаар сар бүрийн эхний өдөр архи худалдаалахыг хориглосон шийдвэрийг цуцалсан бол А/177 тоот захирамж гарснаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ажиллах цагийн хуваарь уртассан. Энэхүү шийдвэр иргэд болоод аж ахуйн нэгжүүдэд “Ковид-19” цар тахлын үеийн алдагдсан боломжоо нөхөх, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд нь ихээхэн дэмжлэг болж буйг хэлж байна. Үүнийг дагалдан ажлын байр нэмэгдэж, өрхийн орлого ч өсөх юм.  Мөн бизнес эрхлэгчдэд элдэв дарамтгүйгээр, чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж буй хэрэг.

No description available.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
"Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    14 цаг 32 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    14 цаг 46 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    14 цаг 50 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    15 цаг 31 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    16 цаг 1 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    16 цаг 4 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    18 цаг 17 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    18 цаг 46 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    20 цаг 11 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    20 цаг 32 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 52 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    21 цаг 10 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    21 цаг 33 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    21 цаг 36 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    22 цаг 25 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    22 цаг 26 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    22 цаг 36 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    22 цаг 42 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Уржигдар 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Уржигдар 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК