зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Харийн нутаг давчдаж байгаа оюутнуудаа яах вэ, Элчин сайд аа?

2022-2-25
0
ЖИРГЭХ

Дэлхийн халуун цэг болоод байгаа Украин улсад манай улсын 68 оюутан суралцаж байсан. Тэдний зургаа нь энэ хичээлийн жилд эх орноосоо цахимаар суралцсан бол нөхцөл байдал амаргүй болсны улмаас 40 нь эх орондоо эргэн ирэх шийдвэр гаргаад байв. Өдгөө арав гаруй монгол оюутан Украин улсад байна. Оюутнууд эх орондоо буцах хүсэлтэй байсан боловч Гадаад хэргийн яамнаас авах бичиг ирээгүйгээс өнөөг хүртэл дайны байдалтай байгаа Украин улсаас гарч амжаагүй байсан юм. Украин дахь Монгол оюутнуудтай Варшав дахь Элчин сайд болон Киев дэх Монгол Улсын өргөмжит консулаас байнга холбогдож мэдээлэл өгч байгаа тухай өмнө нь хэвлэлүүдээр ГХЯ-наас мэдээлж байсан. Харамсалтай нь үйл явдал өрнөөд байгаа энэ цаг үед Өргөмжит консул ч, Элчин сайд ч хангалттай мэдээлэл өгч байгаагүй, холбоо бариагүй гэдгийг Украин дахь оюутнууд болон тэдний ар гэрийнхэн мэдэгдээд байгаа.

Украинд Монгол Улсын Элчин сайдын яам байдаггүй бөгөөд тус улсыг Варшав дахь Элчин сайдын яам хариуцдаг билээ. Монгол Улсаас Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Бархасын Дорж 2020 оны есдүгээр сард Польш улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Элчин сайд Б.Доржийн хувьд Москвагийн олон улсын харилцааны их сургууль, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Вестминстр” их сургуулийг төгссөн, олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” цолтой. 1989 оноос Гадаад харилцааны яаманд ажиллаж эхэлсэн тэрбээр 1992-1996 онд Варшав дахь ЭСЯ-нд атташе, 2000-2004, 2013-2016 онд Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байжээ. Элчин сайд Б.Доржийн хувьд “Чингис хаан” хамтлагийн дуулсан “Харийн нутаг давчдаад байна” гэдэг дууны үгийг зохиосон нэгэн. Тэрбээр 1993 онд Варшав дахь ЭСЯ-нд атташегаар ажиллаж байхдаа “Хариас дуулсан дуу” хэмээх шүлэг бичсэнийг “Чингис хаан” хамтлагийн дуулж олны хүртээл болгосон билээ. Түүний “Хариас дуулсан дуу” шүлэгт

“Элстэй толгод минь зүүдлэгдээд байна

 Ээж минь торойтол харагдаад байна

Эвэртэй алга нь бодогдоод байна

Энгэрийнх нь үнэр санагдаад байна

Үүлс тэнүүчилсэн тал минь байна

Өвс нь бидэртэж салхилаад байна

Өндрийн оройд жавартай байна

Өөвийж харуулдах нь аав минь байна

Харийн нутаг давчдаад байна

Харсан зүгтээ давхимаар байна

Хатуу дарсыг тулгамаар байна

Хашгирмаар, дуулмаар, уйлмаар байна

Аавдаа нэг шавхруулмаар байна

Айлгаж дараа нь тунирхмаар байна

Ээждээ очиж үнсүүлмээр байна

Эрхэлмээр, нялхармаар, ариусмаар байна

Цээлхэн дуугаа дуулмаар байна

Сэмхэн нулимс дусаамаар байна

Сэтгэл минь үргэлж нутагтаа байна

Цэцэгс зүүрмэглэсэн талдаа байна

Саравчлан тосох нь аав минь байна

Сандарч гүйгээ нь ээж минь байна

Салхи ханхалсан гэр минь байна

Сайхны дээд энэ л байна” гэсэн байдаг билээ. Хувь заяаны учралаар түүний хамаардаг дөрвөн орны нэг Украин дэлхийн халуун цэг болоод байна. Хажууханд нь бөмбөг дэлбэрч, хаачихаа мэдэхгүй байгаа хэдэн Монгол оюутан аа яаж татаж авах вэ, Элчин сайд аа. Метроны буудалд хоног өнгөрүүлж байгаа хэдэн монгол оюутанд яг одоо “Харийн нутаг давчдаад байна”.

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
"Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (103.10.21.248)
    Энэ доржтон 20 жилийн өмнө по д байж л байсан одоо хүртэл байж л байхын юу ч хийж гийгүүлээгүй манаачдаа уулзаж бсаан
    2022 оны 02 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    14 цаг 28 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    14 цаг 42 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    14 цаг 47 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    15 цаг 28 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    15 цаг 57 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    16 цаг 0 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    18 цаг 14 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    18 цаг 42 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    20 цаг 7 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    20 цаг 29 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 49 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    21 цаг 6 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    21 цаг 29 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    21 цаг 32 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    22 цаг 22 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    22 цаг 23 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    22 цаг 33 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    22 цаг 39 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Уржигдар 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Уржигдар 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК