Гадаад харилцааны яамнаас Украйны нөхцөл байдал, иргэдийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн товч мэдээлэл өглөө. Тэрээр "Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Хурлын дараа Б.Батцэцэг сайд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Бид өнөөдрөөс эхлэн өдөр бүр 15:00 цагт хэвлэлийн хурал хийнэ. 15:00 цаг нь Украины цагаар өглөөний цаг таарч байгаа тул бид нөхцөл байдлын мэдээг шуурхай хүргэхээр 15:00 цагийг сонгосон" гэв.
Д.Батчулуун