Гадаад хэргийн яамнаас шуурхай мэдээлэл ирүүллээ. Мэдээлэлд "Украины Львовоос манай улсын дөрвөн иргэн өнөөдөр /2022.02.25/ Польш Улсын Хребенне боомтоор амжилттай нэвтэрч, зорчигч тээврийн автобусаар Варшавт хүрч иржээ. ГХЯ-ны зүгээс иргэдээ хил саадгүй нэвтрүүлэх, виз олгох асуудлыг Польш Улсын Засгийн газартай хамтран шуурхай зохион байгуулж ажиллав" хэмээжээ.
Дашрамд дурдахад ОХУ-ын арми Львов хот руу агаарын дайралт хийж эхэллээ гэсэн мэдээллийг олон улсын хэвлэлүүд дөнгөж сая мэдээллээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)