Сүүлийн хоногт улсын хэмжээнд 390 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 187 нь Улаанбаатар хотод,
- 203 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,835 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 716 нь хүүхэд байна.
Гэрийн хяналтад 9,452 хүн байгаа юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 737
- Хүндэвтэр – 1,827
- Хүнд - 229
- Маш хүнд – 42 хүн байна.
Сэтгэгдэл (1)