Гадаад хэргийн яамны мэдээлснээр Варшав дахь Монголын Элчин сайдын яамны ажилтнууд Польш-Украины хилитйн зурвасаас нэг, Польшийн хил дээр ирсэн гурав, нийт дөрвөн иргэнээ авчээ. Одоо Украины Киев хотоос Украины хил рүү Монголын 13 иргэн ирж байгаа бөгөөд Будапешт, Прагад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд хил дээр ирсэн байгаа юм байна. Одоогийн байдлаар Украины хилээр өчигдөр дөрөв, өнөөдөр дөрвөн иргэн орж ирснийг Польшид авчираад байгаа юм байна. Тэднийг удахгүй Монгол руу буцаахаар ажиллаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр Киев хотод байсан монголчууд бүгд аюулгүй газар руу ирж яваа юм байна. Харин Харьков хотод Монгол оюутнууд метроны буудалд хоргодож байгаа билээ.
Б.Жаргал