Гадаад харилцааны яамны өгсөн мэдээллээр Украин улсад Монголын 20 оюутан байна. Тэдний 18 нь ОХУ-ын армийн дайралтад хамгийн түрүүнд өртсөн хотуудын нэг Харьковт, хоёр нь Кировоградад байгаа юм байна. Гадаад харилцааны яам дэлхийн халуун цэг болоод байгаа Украин улсаас өөрийн иргэдээ эх орондоо авчрахаар ажиллаж байна. Варшав дахь Монголын Элчин сайдын яамны ажилтнууд болон Прага, Будапештын Элчин сайдын яамныхан Украинаас иргэдээ авчрахаар Польш-Украины хил дээр ажиллаж байгаа гэсэн мэдээллийг ГХЯ өгөөд байсан бол орон нутгийн цагаар 17.30 цагт (Монголын цагаар 23.30) 16 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас авчээ. Ингэснээр нийт 24 иргэн Польш улсад ирээд байгаа юм байна. Тэдний гурав нь 2022 оны хоёрдугаар сарын 26-нд эх орон руугаа буцсан бол үлдсэн иргэдээ хамгийн ойрын нислэгээр явуулахаар ажиллаж байгаа ажээ.
А.Болдбаатар