Хүний толгой дээр кофе асгасан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа V түвшний оюутан Б.А-д хариуцлага тооцох эсэх талаар мэдээлэл хийлээ. Иймд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ёс зүйн хороо хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа "Бид тухайн оюутны гаргасан үйлдлийн талаар мэдээллийг өчигдөр мэдсэн. Иймд сургуулийн ёс зүйн хороо удаан хугацаанд хуралдсаны үндсэнд тухайн оюутныг МУИС-аас хасах саналыг МУИС-ын захирал болон ерөнхий зөвлөлд хүргүүлсэн. Оюутны хувьд ийм асуудал үүсгэсэнд харамсаж байна. Зөвхөн энэ тохиолдлоор хязгаарлагдахгүйгээр, бүх оюутнуудад мэргэжлийн удиртгал хичээлийг ордог байсан. Энэ хичээлийг сэргээн оруулах талаар ярилцлаа. Цаашдаа оюутныг сонгон шалгаруулах, элсүүлэхдээ нэмэлт шаардлага тавьдаг байх саналыг хүргүүллээ" гэв.
Оюутанд чөлөө олгох, сургуулиас хасах эрх харьяа сургуулийн захиралд шийдвэрлэх эрх байхгүй, тиймээс МУИС-ийн захиралд энэ саналаа хүргүүллээ. Оюутныг Ёс зүйн хуралд оролцох мэдээллийг сургуулийн зүгээс өгөх гэсэн ч холбогдож чадаагүй. Утсаа аваагүй учир оюутны дотоод цахим хаягт мэдээлэл хүргүүлсэн.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (3)