Нийслэлийн замын хөгжлийн газрын орлогч дарга Д.Одбаяр Төсвийн хөрөнгөөр Нийслэлд хийх автозамын ажлуудыг танилцууллаа. Тэрбээр "Улаанбаатар хот нэг төвт хотын загвараас олон төвт хотын загвар руу шилжиж байна. Түгжрэлийг бууруулахын тулд гол гудамж замын сүлжээг бий болгосноор нийтийн тээврээр зорчуулах боломж бүрдэнэ" гэв.
Энэ онд төсвийн хөрөнгөөр хийгдэх 22 төсөлт ажлыг зарласнаас 19 нь зарлагдсан бол маргааш хоёрыг зарлана. Харин нэг төсөл хараахан зарлагдаагүй байна. Төслийн хүрээнд 11,47 км гол замын ажил, 15,48 км туслах замын ажил, гүүрэн байгууламж 1191,2 метр, 80,850 мкв явган хүний зам, дугуйн зам 14,35 км замын бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Нийслэлийн замын хөгжлийн газраас дөрвөн гол гудамж, зам барилгын ажлыг төлөвлөөд байгаа. Үүнд:
- Толгойтын авто замын Ард Аюушын өргөн чөлөөтэй холбох 2,4 км 748,3 метр урт зам
- Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 3,5 км зам, гүүрийн барилгын ажил 483,1 метр
- Зайсангын гүүрийн төмөр бетон өргөтгөл
- Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4,27 км зам байна. Эдгээр автозамын барьснаар гол замуудын ачааллыг бууруулах боломжтой" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)