УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын "Сод Монгол групп" компанийн нэхэмжлэлтэй, Өрөг.мн сайтын сэтгүүлч У.Болортуяад холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал хойшиллоо. Хэргийг сануулахад 2020 онд Өрөг.мн сайт Эрдэнэт үйлдвэрийн талаар бэлтгэсэн эрэн сурвалжилах нэвтрүүлэгт "Сод Монгол групп"-ыг дурьдсан асуудал нь гүтгэлэг хэмээн Өрөг.мн сайтын сэтгүүлч У.Болортуяаг шүүхэд өгч, нэг тэрбум төгрөг нэхэмжлээд байсан. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийн шүүх хурал эхэлж, хариуцагч У.Болортуяа эрүүл мэндийн байдлын хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тул шүүх хурлыг хойшлуулах санал өгчээ.
Т.Мөнхжаргал