Сүүлийн нэг хоногт улсын хэмжээнд 232 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдаж нас баралтын тохиолдол нэг бүртгэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 95 нь Улаанбаатар хотод,
- 137 нь орон нутагт бүртгэгджээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1927 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 6,262 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 492
- Хүндэвтэр – 1250
- Хүнд - 168
- Маш хүнд – 25 хүн байна.