Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны Б/01 дүгээр тогтоолоор “Төрийн жинхэнэ албаны нөөц”-д бүртгэгдсэн 138 иргэнийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны “Мэргэжил олгох сургалтад суралцуулах тухай” А/33 дугаар тушаалаар Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Харуулчин” мэргэжил олгох сургалтад хамруулж байна. Сургалт энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургууль дээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр сарын турш үргэлжлэх юм.
Д.Батчулуун