Эрчим хүчний зохицуулах хорооны зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ эрчим хүчний үнэ тарифын талаар иргэдээс ирсэн гомдолын дагуу мэдээлэл өглөө.
Б.Болор-Эрдэнэ: Монгол Улсын Засгийн газрын тушаалаар 2020 оноос хойш хэрэглэгчдийн цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс хариуцсан. Энэ хугацаанд 754,000 хэрэглэгчдийн 98 хувь буюу 738,000 хэрэглэгчийн төлбөрийг төрөөс хариуцсан. Үүнээс нийт төлбөрийн 86 хувь буюу 868 тэрбум төгрөгийг хэрэглэгчдийн өмнөөс төлсөн. Харин энэ оноос эхлэн орон сууцны хэрэглэгчдийн 250 кв хүртэлх цахилгааныг, гэр хорооллын хэрэглэгчдийн 350 кв цахилгааны төлбөрийг төрөөс хариуцаж эхэлсэн. Улсын хэмжээнд 696,000 цахилгаан эрчим хүчний хэрэглэгчид байгаагаас 75 хувь нь төлбөрөө бүрэн хариуцуулах боломж бүрдсэн.
Иймд орон сууцны айл сардаа 41,300 төгрөг, гэр хорооллын айл 50,300 төгрөгийн цахилгааны төлбөрийн хөнгөлөлт сар бүр үзүүлж байгаа.
Сүүлийн үед иргэдийн дунд эрчим хүчний тарифийн үнэ нэмэгдсэн, төр хариуцсан эрчим хүчний тарифаа нөхөж авч байна гэх зэргээр буруу ташаа мэдээлэл ирэх болсон. Үүнд албан ёсны тайлбар хүргэхэд 2019 оны долоодугаар сараас хойш цахилгаан, дулаан эрчим хүчний тарифт өөрчлөлт ороогүй, тогтвортой байна. Хэрэглэгчдэд борлуулж буй цахилгааны тариф орон сууцны айлд бодит өртөгөөс 50 хувь бага, гэр хорооллын хэрэглэгчид 59 хувь бага өртөгөөр борлуулдаг. Харин дулааны эрчим хүчний тариф бодит өртөгөөс 48 хувь бага байдаг.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)