зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрчим хүчний тарифт 2019 оноос хойш өөрчлөлт ороогүй, үнэ нэмэгдээгүй

2022-3-04
0
ЖИРГЭХ

Сүүлийн үед эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэн гэдэг үндэслэлгүй мэдээлэл гарч байгаа учраас Эрчим хүчний зохицуулах хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний үнэ тарифыг тогтоодог бөгөөд цахилгаан эрчим хүчний үнэ тарифт 2019 оны долдугаар сараас  хойш ямар нэг өөрчлөлт ороогүй, үнэ нэмэгдээгүй.  Мөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудын  дулааны эрчим хүчний  үнэ тариф 2019 оноос хойш өөрчлөлдөөгүй, үнэ тариф нэмэгдсэн гэдэг ташаа мэдээлэл гэдгийг онцолж байлаа. Дээрх хэвлэлийн бага хурлын мэдээллийг багцлан хүргэж байна.

1,107.2 мянган хэрэглэгчийн  868.5 тэрбум төгрөгийн төлбөрийг  Засгийн газраас хариуцжээ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоол, 2021 оны 207 дугаар тогтоолын дагуу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд буюу нийт 13 сарын туршид хэрэглэгчдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг Төрөөс хариуцсан. Энэхүү төлбөрийн хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний 738.2 мянган хэрэглэгч, дулааны эрчим хүчний 369.0 мянган хэрэглэгч, давхардсан тоогоор 1,107.2 мянган хэрэглэгч хамрагдаж  868.5 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас хариуцсан байна.

Орон сууцны айл өрх 41,300 төгрөг, 350 кВт.ц гэр хорооллын айл өрх 58,300 төгрөгийн цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ

 Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, айл өрхийн амьжиргааны өртгийг бууруулах, санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед айл өрхөд дэмжлэг үзүүлэх тухай” 410 дугаар тогтоол гарсан. Энэхүү тогтоолын хүрээнд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250 кВт.ц хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.ц хүртэл айл өрхийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцаж байна. Монгол Улсын хэмжээнд 696 мянган цахилгаан эрчим хүч хэрэглэгч айл өрх байгаагаас нийслэл хотод 392 мянган айл өрх, орон нутагт 304 мянган айл өрх хөнгөлөлтөд хамрагдах ба орон сууцны айл өрхийн 78 хувь, гэр хорооллын айл өрхийн 75 хувь нь төлбөрөө төрөөс бүрэн төлүүлэх боломжтой байна. Энэхүү төлбөрийг төрөөс хариуцан төлөхөд урьдчилсан дүнгээр 72.1 тэрбум төгрөгийг Төрөөс хариуцан ажиллахаар байна.

Ингэснээр цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцан төлөх хугацаанд сард 250 кВт.ц хэрэглээтэй орон сууцны айл өрх 41,300 төгрөг, 350 кВт.ц хэрэглээтэй гэр хорооллын айл өрх 58,300 төгрөгийн цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр байна.

Гэр хорооллын айл өрхүүд  2021 онд 23.6 тэрбум төгрөгийн шөнийн тарифын хөнгөлөлт эдэлжээ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 115 дугаар тогтоолоор “Журам батлах тухай” Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д өөрчлөлт оруулж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлж байсныг Нийслэл Улаанбаатар хотын адил 100 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү журмын хүрээнд  2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын тарифт тоолууртай өрхийн жил бүрийн 1, 2, 3, 11, 12 дугаар сарын оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг гаргаж Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хэрэглэгчдэд мөрдүүлж байна. Гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувиар хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинд холбогдсон хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинд холбогдсон хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоож хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчнийг дэмжих тарифыг 100 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлэх ба 100 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлэх нэг сарын дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэл хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 онд 6.2 тэрбум төгрөг, 2018 онд 9.8 тэрбум төгрөг, 2019 онд 13.0 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөгийн тус тус хөнгөлөлт үзүүлээд байна.

Эрчим хүчний үнэ тариф бодит өртгөөсөө  5-59 хувиар доогуур байна

Тарифын ангиллаар авч үзвэл Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн дундаж тариф 212.0 төг/кВт.ц буюу өртгөөс 5.0 хувиар, аж ахуйн нэгж, байгууллага 179.0 төг/кВт.ц буюу 25.0 хувиар, орон сууцны айл өрх 149.0 төг/кВт.ц буюу 50.0 хувиар, гэр хорооллын айл өрх 141.0 төг/кВт.ц буюу 59.0 хувиар тус тус доогуур тарифыг мөрдөж байна.

Эрчим хүчний салбар 2021 онд 78 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллажээ

Эрчим хүчний салбар цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд хэрэглэгчийн цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулахгүйгээр өндөр үнэтэй импортын цахилгааныг бууруулах, эрчим хүчний компаниудын хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг хойшлуулах, үйл ажиллагааны зардлуудыг 12-18  хувиар хэмнэх, дотоод хэрэгцээний цахилгаан болон дамжуулах, түгээх сүлжээний алдагдлыг бууруулж үр ашгийг дээшлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр сүүлийн 3 жилд дунджаар 62 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлтийг бий болгосон боловч 2019 оноос хойш 3 жилийн хугацаанд үнэ тарифт огт өөрчлөлт оруулалгүй тогтвортой мөрдөж ирсэн. Үүний улмаас 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 88 тэрбум төгрөгийн, 2021 оны 78 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажилласан бөгөөд тус алдагдлыг эрчим хүчний салбар бүрэн хариуцан ажиллаж байна.

2019 оноос хойш  гадаад валютын ханш 7.0 хувиар, хэрэглээний үнийн индекс 16.1 хувиар, үйлдвэрлэгчийн үнийн индекс 34.5 хувиар,  үйлдвэрийн усны үнэ 72.5-80.0 хувиар тус тус нэмэгдсэн байна

Хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай холбоотойгоор засвар, шинэчлэлийн ажлууд бүрэн хийгдэхгүй байгаагаас дулааны цахилгаан станцуудын болон цахилгаан шугам сүлжээний гэмтэл, саатал нэмэгдэж байна. Мөн оройн оргил ачааллыг давахын тулд бэлтгэл тоноглолгүйгээр 100 хувийн ачаалалтай ажиллаж байгаа нь системийн хэмжээний аваар саатал үүсгэж улсын хэмжээнд цахилгаан тасрах, эх үүсвэр дутагдах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэх, зээлийн санхүүжилтээр хийгдсэн өргөтгөл шинэчлэлийн ажлуудын зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болох, шинэ эх үүсвэрүүд ашиглалтад ороход тэдгээрээс худалдан авсан цахилгааны төлбөрийг төлж чадахгүй болох эрсдэл байна. Мөн эрчим хүчний зориулалтаар нүүрс олборлодог уурхайнууд 1 тонн нүүрсний үнийг 20-30 хувиар нэмэгдүүлэх, “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг” нүүрсний тээврийн тарифыг 26.2 хувиар нэмэгдүүлэх, эрчим хүчний 100 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр компаниудаас үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд тарифыг нэмэгдүүлэх саналыг удаа дараа ирүүлж байна. 2019 оны сүүлийн хагас жилээс хойших хугацаанд гадаад валютын ханш 7.0 хувиар, хэрэглээний үнийн индекс 16.1 хувиар, үйлдвэрлэгчийн үнийн индекс 34.5 хувиар, мөн үйлдвэрийн усны үнэ 72.5-80.0 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Цахилгаан дулааны төлбөр өрхийн нийт орлогын 5.5 хувийг эзэлдэг

Нэг сард дунджаар 220 кВт.ц хэрэглээтэй, 50 м2 талбайтай, 4 ам бүлтэй айл өрхийн цахилгааны төлбөр НӨАТ-тай дүнгээр 36,220 төгрөг байна. Өөрөөр хэлбэл 1 айл өдөрт дунджаар 1200 төгрөг, тухайн өрхийн 1 хүн өдөрт 300 төгрөгийг цахилгаанд зарцуулдаг байхад ганц удаа зорчих автобусны билетийн үнэ 500 төгрөг, 1 хүний гар утасны өдрийн төлбөр 820 төгрөг байна. Мөн 1 хүний дулааны өдрийн төлбөр 350 төгрөг байхад 1 шуудай модны үнэ хэмжээнээс хамаарч 3000-5000 төгрөг, 1 шуудай түлшний үнэ 3750 төгрөг байна. Одоогийн мөрдөж байгаа үнэ тарифаар дундаж хэрэглээтэй айл өрхийн нэг сарын цахилгаан, дулааны төлбөр нь тухайн айлын нийт орлогын 5.5 хувийг эзэлж байна. Манай улсын 1 кВт.ц цахилгааны үнэ дунджаар 6.2 ам.цент (175 төгрөг) байгаа нь гадаад орнуудын үнэтэй харьцуулахад хоёр хөрш болон ОХУ, БНХАУ-ын цахилгааны үнээс дунджаар 20-60 хувиар бусад хөгжилтэй орнуудаас 3-5 дахин хямд байна.

Зохицуулах хороонд 2022 оны эхний 2 сарын байдлаар нийт 588 хэрэглэгчийг хамарсан 36 өргөдөл гомдол иржээ

Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, 35 дугаар зүйлийн 35.2-т заасны дагуу өөрийн эрх үүрэгт хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн гомдол, маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх үүрэгтэй. 2022 оны эхний 2 сарын байдлаар нийт 588 хэрэглэгчийг хамарсан 36 өргөдөл гомдол бичгээр ирсэн, үүний 53 хувь буюу 19 нь иргэнээс, 33 хувь буюу 12 нь аж ахуйн нэгж, 11 хувь буюу 4 нь сууц өмчлөгчдийн холбооноос, 3 хувь буюу нэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн маргаан байна.Нийт өргөдлийн 75 хувь буюу 27 өргөдөл нь цахилгаан, дулааны төлбөртэй холбоотой байсныг хянан шалгаж 7 хэрэглэгчид 32.5 сая төгрөгийг буцаан олгох, 5 хэрэглэгчийг хангагчийн нэхэмжилсэн 17.3 сая төгрөгийн төлбөрийг төлөх үндэслэлтэй болохыг тогтоон шийдвэрлэсэн. Хэрэглэгчийн цахилгаан, дулааны төлбөртэй холбоотой өргөдлийг судлах явцад хангагч, хэрэглэгч талуудын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс шалтгаалсан байна.

 Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ
Бямба гарагт дараах зах, худалдааны төвүүд ажиллахгүй
Дуудлага худалдааны орлогоор сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгуудыг ашиглалтад оруулна
Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ
    3 цаг 55 мин
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
    5 цаг 46 мин
  • Бямба гарагт дараах зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    5 цаг 59 мин
  • Дуудлага худалдааны орлогоор сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгуудыг ашиглалтад оруулна
    6 цаг 2 мин
  • А.Ганбаатар: Амьд донорт хууль эрх зүйн хамгаалалт маш чухал
    7 цаг 51 мин
  • Монгол Улсын хоёр сая дахь иргэн Л.Хосбаяр "Алдарт эх" боллоо
    8 цаг 3 мин
  • Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
    8 цаг 12 мин
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
    8 цаг 38 мин
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
    8 цаг 58 мин
  • Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд УИХ-ын эмэгтэй гишүүд хамтран ажиллана
    9 цаг 1 мин
  • Х.Тэмүүжин: МАН бол огт шүүмжлэл хүлээж авч сураагүй
    9 цаг 13 мин
  • IEM Dallas 2025 эхэллээ: "S1mple"-ийн эргэн ирэлтийг 800,000 гаруй хүн шууд үзсэн ч FaZe Clan ялагдал хүлээлээ
    9 цаг 23 мин
  • Хамтдаа цом өргөж үзээгүй андууд "тус тусын баг"-таа цом өргөв
    9 цаг 27 мин
  • ГОЛОМТ БАНК: Тендерийн урилга
    9 цаг 31 мин
  • Б.Пүрэвдорж: Ерөнхий сайдын хүүгийн "тансагласан" мөнгийг сайд нар олж өгөөгүй л гэсэн
    9 цаг 32 мин
  • Н.Ганибал: Манай намын сайд нар эрс зоригтой, сайн ажилласныг монголын ард түмэн бүгдээрээ харлаа
    9 цаг 45 мин
  • МАН дахь “Дархан хаан” фракц
    10 цаг 16 мин
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
    10 цаг 59 мин
  • Огцроод дуусчихгүй, орлогоо нотлох хэрэгтэй
    11 цаг 4 мин
  • Хасын Хүлэгүүд баг Зүүн Азийн Супер Лигт тоглох анхны Монгол баг боллоо
    11 цаг 46 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
24 баримт
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК