Сүүлийн хоногт улсын хэмжээнд 264 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Нас баралт бүртгэгдээгүй байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 132 нь Улаанбаатар хотод,
- 132 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1840 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 460нь хүүхэд байна.
Гэрийн хяналтад 5772 хүн байгаа юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 523
- Хүндэвтэр – 1127
- Хүнд - 169
- Маш хүнд – 21 хүн байна.
-