“Дундговьд төвлөрцгөөе” чуулганд сумдын Засаг дарга нар, аялал жуулчлалын компаниуд, энэ чиглэлийн мэргэжилтэн, ажилтан албан хаагчид хамарсан 140 орчим хүн оролцож байна. Тус чуулган өнөөдөр, маргааш буюу гуравдугаар сарын 05-06-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих зорилгоор цаашдын бодлого чиглэлийг тодорхойлж шинэ түвшинд гаргах, салбарын хөрөнгө оруулагчдыг татах, дэмжих мөн орон нутгийн аялал жуулчлалаас орлого олдог үйлдвэрлэгчид , үйлчилгээний байгууллагууд, хөтөч, зуучийг бодлогоор бэлтгэн дэмжиж орон нутгийн аялал жуулчлалын үр ашгийг нэмэгдүүлэх, мэдээллийн платформыг хөгжүүлж олон нийтэд сурталчлахад чиглэж буй юм.Энэ үеэр Дундговь аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх гурван талт Санамж бичигт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Монголын аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Гантөмөр нар гарын үсэг зурлаа.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ