Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 173 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдаж, нэг хүн нас барсан байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 87 нь Улаанбаатар хотод,
- 86 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1614 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 396 нь хүүхэд байна.
Гэрийн хяналтад 5545 хүн байгаа юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 369
- Хүндэвтэр – 1087
- Хүнд - 139
- Маш хүнд – 19 хүн байна.