зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Наранбулаг: Том хүн бол том хүн, хүүхэд бол хүүхэд гэсэн хэвшмэл ойлголтоос болоод хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаачихдаг

2022-3-07
0
ЖИРГЭХ

Уншигч та бүхнийг МУИС-ын Боловсрол сэтгэл судлалын тэнхимийн багш, хүүхдийн сэтгэл судлаач Б.Наранбулагтай уулзуулж байна. Энэ удаагийн дугаарт Бага насны хүүхдийн сэтгэл зүйн өөрчлөлт болоод эцэг эхчүүдийн мэдвэл зохих зүйлсийн талаар ярилцлаа.


-Танд өдрийн мэнд хүргэе. Бид өнөөдрийн дугаартаа “Бага насны хүүхдийн сэтгэл зүй” сэдвээр ярилцахаар зэхсэн. Юун түрүүнд бага насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогын талаар яриагаа эхэлье.

-Уншигчдадаа өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө манай улсад энэ насны хүүхдүүдийн сэтгэл зүйн судалгаа байдаггүй. Бага насны хүүхэд энэ насандаа ийм сэтгэхүйн онцлогтой байдаг, энэ үед ээж аав нь ингэж харьцах ёстой, аль түвшинд явна вэ гэдэг баримт судалгаа, статистикийн мэдээлэл маш ховор байдаг. Эцэг эхчүүд хүүхдийг бага насанд нь гарч байгаа өөрчлөлтийг төдийлөн анхаараагүйгээс болоод хүүхдийн дотор зөрчлийг үүсгэж, энэ нь том болсон хойно зан үйлд нь илэрдэг. Ингээд хүүхэд том болоод өөрийгөө яагаад уурлаад байгаагай ойлгохгүй, хэзээнээс эхэлж ийм зан гаргах болсон яагаад ийм болсон гэдгээ ойлгохгүй уур хилэнтэй болсон байдаг тохиолдол зөндөө. Хүний зан чанар бага балчир насанд нь үүсдэг. Харин төлөвшлийг нийгмээс, гэр бүлийн орчиноос авдаг. Ээж аав нар хүүхдийнхээ хэвийн хөгжил явагдаж байгаа эсэхийг зөв тодорхойлж, зөв ойлгож, зөв хариу үйлдэл үзүүлэх тал дээр анхаарах ёстой.

- Хүүхдийн айдас хэдийд юунаас эхэлдэг вэ?

-Хүүхдийн хөгжил хамгийн их явагддаг үе нь бага нас буюу таван нас хүртэл бүхий л өөрчлөлт, чухал үеүүд явагдаж байдаг. Энэ үед хүүхдийг ажиглаж, тухайн цагт нь хэрэгтэй, шаардлагатай хэрэгцээг нь хангаж өгөх, зөв хариу үйлдэл үзүүлэх ёстой хүн нь дэргэд нь байхгүйгээс болж хүүхэд сандралд орж түгшдэг. Жишээлбэл ээжтэйгээ ээнэгшсэн хүүхдийг ээж нь орхиод ажилдаа явах үед ээж намайг орхиж явдаг гэсэн бодлоос ээждээ итгэх итгэл алдагдаад эхэлдэг. Үүнээс гадна гэртээ ч юмуу өөр нэг газар ганцаараа үлдэх айдастай болдог.

“Хүүхдийг аав ээж нь үнэхээр сайн ажигладаг, хүүхдэд явагдаж байгаа өөрчлөлтийг сайн ажиглаж байдаг, тухай бүрт нь зөв хариу үйлдэлийг үзүүлж чаддаг бол хүүхдийн хөгжил хэвийн хэмжээнд явагдахаас гадна гэр бүлийн хүрээнд сэтгэл зүйн харилцан үйлчлэл маш сайн явагддаг. Ийм орчинд өссөн хүүхэд тайван амгалан орчинд, эрүүл хүүхэд болон өсдөг. Тиймээс аав ээж нар, цэцэрлэгийн багш нар хүүхдийн хөгжлийг маш сайн анхаарах нь чухал”

-Гэр бүлийн орчин, хүүхдийн сэтгэл зүйд яаж нөлөөлдөг вэ? Хүүхэд эцэг эхийнхээ толь гэдэг шүү дээ.

-Эцэг эхчүүд хүүхдийг жоохон юм чинь юу ч мэдэхгүй гэж бодож үг үйлдэл гаргах нь элбэг харагдаад байгаа. Гэтэл яг энэ үед хүүхэд эцэг эхийгээ даган дуурайдаг учраас зүй бус үг хэллэг, үйлдэлийг ч давхар сурч байдаг. Мөнх янз бүрийн гэр бүлийн асуудлыг хүүхдийн дэргэд ил гаргах нь айдас, траума буюу сэтгэцийн гэмтэлийг бий болгодог. Хамгийн энгийнээр хэлэхэд аав ээж нь чанга орилж дуугарах, чанга загнасаас болоод дараа ямар нэг чанга дуу гарахад л айж, цочдог айдас бий болдог. Иймд хүүхэд ямар орчинд өсөж байна гэдгээс шалтгаалаад миний хүүхэд ирээдүйд ямар зан ааштай ямар төлөвшилтэй хүүхэд болох нь тодорхойлогддог. Аав ээж нар хүүхдээ үнэтэй цэцэрлэгт явуулах, сайхан хувцас өмсгөж, амттай юм идүүлэх гэхээс илүү хүүхэд өөрөө юу хүсдэг, ямар насанд яаж хөгждөг, энэ үед нь яаж харьцах ёстой вэ гэдгийг мэдэж сурч аваасай гэж боддог юм.

-Хүүхэд эхний ээнэгшлийг гэр бүлийн орчноос, ээжээсээ авдаг гэдэг. Ээнэгшил ямар хугацаанд яаж явагддаг вэ?

-Хүүхэд эхийн хэвлийгээс төрөөд эхний долоон сарын хугацаанд ээжээсээ ээнэгшлийг авдаг. Намайг байнга асарч, хоол өгч, живхийг минь сольж байгаа энэ хүнд би итгэж болох юм байна гэдэг итгэл төрснөөр, би дотно болж болох юм байна гэсэн итгэл бий болгодог. Тиймээс хүүхэд өөрийг нь асарч халамжилж байгаа хүн буюу ээжтэйгээ хамгийн анх ээнэгшилд ордог. Тиймээс ээж нь бага зэрэг орхиж явах юмуу холдоход хүүхэд түгшдэг гэсэн үг. Хүүхэд ихэвчлэн ээжийгээ дагаж уйлдаг шүү дээ. Ээнэгшил тогтсон энэ үед ээж минь надаас холдож явах гэж байна гэсэн айдас түгшүүр бий болдог учраас ээжийгээ дагаж уйлдаг нь ийм учиртай.

-Хүүхдийн ээнэгшил ирээдүйн харилцаанд шууд нөлөөлдөг гэдэг. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлавал..

-Хүүхдийн ээнэгшлийг хайр халамж, сэтгэл зүй, бие физиологи, хэрэгцээ гээд бүхий л талаас нь тогтвортой байлгах ёстой. Хоёр нас хүртэл нь хүүхдийн ээнэгшил явагдана. Хэр тогтвортой байгаагаас шалтгаалаад хүүхэд том болоод бусадтай найзлаж нөхөрлөхөөс айдаг байна уу үгүй юу гэдэг нь харагддаг. Ээнэгшил том болсон хойно нь найзууд минь намайг орхих вий, энэ хүн надаас салаад явчих вий гэх зэргээр харилцаанд нөлөөлдөг. Тийм учраас эрдэмтэд судлаачид хүүхдийн ээнэгшлийг бага насанд нь маш их чухалчилдаг. Миний хувьд докторын зэргийн судалгаандаа хүүхдийн бага насны ээнэгшлийг том болсон үетэй нь харьцуулж үзсэн. Үр дүнд нь, багадаа ээжтэйгээ тогтвортой, эрүүл ээнэгшилтэй байсан хүүхдүүдийн зан үйлийн асуудал, сэтгэл зүйн асуудал маш бага, харин багадаа ээжтэйгээ тэр бүр харилцаад байдаггүй, ээнэгшлийн түгшүүртэй байсан хүүхдүүдийн зан үйлийн болон сэтгэл зүйн асуудал нь арай илүү өндөр гарсан. Үүнд эцэг эхийн боловсрол маш чухал. Бид дурын нэг эцэг эхээс ээнэгшил гэж юу вэ гэж асуувал хариулах  нь ховор, энэ үгийг мэдэхгүй байх жишээтэй. Ээнэгшил бол хүүхдийн цаашдын бүхий л харилцаанд буюу цэцэрлэг, сургууль, найз нөхөд, гэр бүлийн харилцаанд нөлөөлж байдаг зүйл.

-Хүүхдийн бага насандаа авсан айдас, давамж нь олшроод эхэлвэл ирээдүйд ямар сөрөг үр дагавар гарах вэ? Жишээлбэл сая ярьсан шиг, хүүхдээсээ холдох, өөр хүнд орхиод гарах зэрэг үйлдэл олон давтагдвал.

-Бага насанд үүссэн айдас хүүхдийн хөгжлийг дагаад том болсон ч дагаад явж байдаг. Харин том болохын хэрээр айдсаа хэрхэн дарахаа мэддэг болсон цагаас эхлээд айдсаасаа зугтах, айдсаа өөр ямар нэгэн аргаар дарахыг хичээдэг. Айдсыг дарах хамгийн чухал арга нь сэтгэл зүйн зөвөлгөө авах. Тухайн болсон процесс, хүүхдийн ямар сэтгэл зүйг хөндөж тухайн үед юу үлдсэн болоод хүүхдийг айлгаад байна вэ гэдгийг гаргаж ирээд тайлж байж энэ айдсыг арилгах боломжтой. Хэрэв үүнийг тайлахгүй удвал цаашдын бүхий л зан үйлд нөлөөлнө.

-Жишээлбэл хүүхдүүд цэцэрлэг дээрээ ганцаараа үлдсэнээс болоод ээж аавтайгаа үг дуугарахаа больчихдог, ямар нэг хариу үйлдэл байхгүй хэсэг гөлийчихдөг шүү дээ. Энэ айдас мөн үү? Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах нь зөв байдаг вэ?

-Эцэг эхчүүд хүүхдээ ийм байдалд оруулахгүй байх нь хамгийн чухал. Хэрэв ямар нэгэн байдлаар хүүхдээ ийм байдалд оруулсан тохиолдолд аав ээждээ гомдсон, уурласан, цочирдсон мэдрэмжийн аль нэг нь үүссэн гэсэн үг. Үг дуугарахгүй байна гэдэг бол өөрийгөө хамгаалах гэсэн нэг оролдлого. Хэн нэгэн намайг хамгаалахгүй байвал би өөрийгөө хамгаалах ёстой юм байна гээд, үг хэлэх, сэтгэлээ илэрхийлэх мэдрэмжүүдээ хаачихдаг гэсэн үг. Энэ байдал нь хүүхдийн далд ухамсарт нөлөөлөөд том болсон хойно нь зан үйл дээр илэрэх тал байдаг. Тиймээс ийм байдалд орсон бол хүүхдийг өөрөө бэлэн болох хүртэл нь сайн тайвшруулах хэрэгтэй. Шууд яасан, юу болсон? Яагаад дуугарахгүй байгаа юм гэх зэргээр хүчилж болохгүй. Хүүхэд гэдэг маш том ертөнц. Ярихыг хүсч байгаа үедээ юу ярих вэ гэдгээ мэддэг. Хэрэв удаан хугацаанд хүлээгээд хүүхэд юу ч ярихгүй байвал хамгийн дуртай зүйлээс нь эхлээд ярих, хамт тоглох, дуртай юмыг нь авч өгөх зэргээр ярих бэлтгэлийг нь хийж өгөх хэрэгтэй. Үүний дараа бага багаар ярих алхамуудыг хийх хэрэгтэй.

-Эцэг эхчүүд, багш нар хүүхдийг зэмлэхдээ би чамаас том хүн шүү, би чамаас илүү гэдэг мэдрэмжийг өгөх хандлага гардаг. Гэтэл барууны орнуудад хүүхдийг зэмлэхдээ хүртэл өөртэй нь ижил түвшинд очиж байж хэлж ойлгуулдаг. Ийм мэдрэмжийг авсан хүүхдэд ямар өөрчлөлт илэрдэг вэ?

-Хүүхдэд аав ээжээсээ тусгаар тогтнох хандлага буюу “Би чадна, би өөрөө, би өөрөө хийе” гэдэг үе хоёроос гурван насанд үүсдэг. Энэ үед нь хүүхдийг ажиглаж байгаад өөрт нь тохирсон аргаар хийлгээд үзэх хэрэгтэй. Гэтэл бид яадаг вэ гэхлээр, чи чадахгүй, боль, байг гэдэг. Жишээлбэл хүүхэд өөрөө хоолоо халбагадаж идэх гээд асгачихвал, чи чадахгүй байгаа биз дээ гэдэг дээрээс доош чиглэсэн хандлагыг гаргадаг. Энэ үед хүүхэд би чадахгүй юм байна гэдэг мэдрэмжийг авч ичих мэдрэмж үүсч эхэлдэг. Нэг удаа ичээд, шүүмжлүүлсэн хүүхэд өөрийгөө чадваргүй, сул дорой гэсэн үзэл бодлыг бий болгодог. Ингэснээр өөрийнхөөрөө байх, шийдвэр гаргах  түвшинд нөлөөлдөг. Хэрэв ахиад ийм алдаа гаргавал аав ээж намайг загнана гэсэн бодол хүүхдийн ухамсарт суудаг учраас том хүмүүсээс айдаг, хүний үгээр байдаг болчихдог. Өөрийнхөөрөө байх, бие даах чадвар багасдаг гэсэн үг. Тиймээс хүүхдийг дээрээс биш хүүхэдтэй адил түвшинд очиж дэмжих ёстой зүйлийг нь дэмжиж, нэг удаа асгасан ч гэсэн ахиад оролдоод үз гэдэг боломжыг өгөх ёстой.

“Манайханд том хүн бол том хүн, хүүхэд бол хүүхэд, том хүний үгэнд заавал орох ёстой гэсэн хэвшмэл ойлголтоос болоод хүүхэд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хаачихдаг”

-Саяханаас дунд сургуулиудыг хүүхдийн сэтгэл зүйчтэй болгож эхэллээ. Энийг маш том ахиц гэж харж байгаа. Үүнээс гадна сургууль цэцэрлэгийн багш нарт сэтгэл зүйн мэдлэг олгох сургалтыг их дээд сургуульд ордог. Үүнийг улам гүнзгийрүүлэх шаардлагатай юу?

-Монгол Улсад сургуулийн сэтгэл судлаачдыг бэлтгэж, энэ тал дээр ажлын байрыг бий болгож байгаад хувьдаа маш их баяртай байгаа. Миний магистрын  зэрэг хамгаалсан сэдэв “Сургуулийн сэтгэл судлалын багш нар” байсан юм. АНУ-д 1950-аад оноос сургуулийн сэтгэл судлалын суурь тавигдаж эхэлсэн, харин БНСУ-д сургууль бүр сэтгэл зүйчтэй буюу хүүхдийн сэтгэл судлалаар мэргэшсэн тусгай хүн ажилладаг. Тэдний шалгуур өндөр, магистраас дээш зэрэгтэй байх ёстой гэдэг.Манай улсын бакалаврын зэрэгт Сургуулийн сэтгэл судлаач гэсэн анги хараахан байхгүй байна. Хэрэв зөвхөн энэ чиглэлээр дагнан суралцдаг ангитай болвол бид Монгол уламжлалд суурилсан тусгай мэргэжилтэнг бэлтгэх бүрэн боломжтой. Үүнийг дагаад судалгаа, тооцоо статистиктай болно шүү дээ.

-Хоёр настай хүүхдийн синдром, гурван настай хүүхдийн синдром явагдаад байнаа гэж хүмүүс яриад байдаг. Ийм синдром үнэхээр байдаг уу?

-Монголчууд тэгж яридаг хэдий ч үнэхээр тийм синдром гэж байхгүй. Солонгос, Япончууд мөн адил өсвөр үеийнхний синдром, дунд сургуулийн хоёрдугаар ангийн синдром гэж ярьдаг. Үүнийг сэтгэл зүй талаас нь тайлбарлавал тухайн үеийн насанд гардаг өөрчлөлтүүдийг тэгж нэрлээд байдаг. Жишээлбэл хоёроос гурван насанд хүүхэд ээж, аавыгаа өөрийнхөө хамгийн дотны хүн гэж үзэж түүнээсээ тааламжыг авдаг. Тиймээс эрэгтэй хүүхэд ааваасаа ээжийгээ харамладаг, харин охин хүүхэд аавдаа илүү хайртай, аавыгаа ээжээсээ харамлах байдлаар илэрдэг. Энэ нь хүүхэд өөртэйгээ ижил хүйсийн хүнтэй өрсөлдөх хандлагаар илэрдэг. Хүүхэд гурван нас хүрэхдээ би эрэгтэй хүүхэд юм байна, би эмэгтэй юм байна гэж өөрийн хүйсийг мэддэг болдог. Тиймээс өөрийн эсрэг хүйсийн хүнийг өөрийн хамгийн дотны харилцаа үүсгэх хүнээр сонгож, адил хүйстэй хүнийг өөрийн өрсөлдөгч гэж хардаг учраас зөрчил үүсдэг. Үүнийг хүмүүс синдром үүслээ гэж ярьдаг. Энэ үед  хүүхэддээ халуун дулаан, дотно уур амьсгал үүсгэж чадвал энэ зөрчил байгалийн жамаараа хурдан алга болдог. Хэрэв өөртэй нь ойртох үед татгалзах, өөрөөсөө холдуулах зэрэг сөрөг байдлаар хандвал энэ зөрчил үлдэж том болоод эсрэг хүйсийн хүнтэй харилцахад асуудал болдог.

-Их хөдөлгөөнтэй, хүний анхаарал татах гэсэн оролдлого байнга хийдэг хүүхдийн сэтгэл зүйн асуудлыг тодорхойлох боломжтой юу?

-Энэ бол өөрчлөлтийн нэг хэлбэр.Өөрчлөлтүүдийг тухай бүрт нь шийдвэрлэж явах нь чухал. Зарим хүүхдүүд аав ээжийнхээ хайрыг хүртэх гэж янз бүрийн аргаар анхаарлыг нь татах оролдлого хийдэг. Дүүтэй хүүхдүүд ихэвчлэн ийм үйлдэл гаргадаг. Аав ээж нар дүүд нь илүү анхаарал халамж тавиад, өөрт нь үзүүлэх анхаарал халамж багассан учир дутуугийн мэдрэмж төрж, хайр халамжыг нэхээд байгаагаа, өөрт нь гаргаж байгаа хандлага, сөрөг мэдрэмжийг эсэргүүцэж байгаа хэлбэр байж болно. Мөн хүүхдийг хэт их дураар нь байлгаснаас болж өөрийгөө хаан мэтээр бодож, бүх зүйлийг чөлөөтэй байлгах гээд байж болно. Тиймээс энэ бүгдийг гэр бүлийн орчинд сайн ажиглаж мэдэх ёстой.

-Бага насандаа хүүхдүүд сэтгэл зүйн ямар гэмтэл авах нь элбэг тохиолддог вэ? Манай улсад тийм тохиолдол бий юу?

-Одоогоор надад тийм кейс тааралдаагүй л байна. Шүүхийн байгууллагад сургуулийн насны хүүхэдтэй холбоотой хэрэгүүд ирдэг, үүнээс харахад тухайн хүүхэд бага насандаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан, аав ээжийн аль нэг нь зоддог байснаас шалтгаалаад айдастай болчихсон байдаг. Хүн гар дээшээ өргөх үйлдэл хийхэд л айдаг цочдог, салгалах, гацах зэргээр бие физиологийн хариу үйлдэл гардаг. Бага байхдаа траума буюу сэтгэцийн хүнд гэмтэл авсан хүүхэд хэлд орохдоо удаан дөрөв, таван насандаа хэлд ордог тохиолдол элбэг байдаг.

-Ярилцлагын төгсгөлд уншигч ээж аав нарт хандаж юу гэж зөвлөх вэ?

-Хүн бүр аав, ээж болно. Хүүхэд бүрийн амьдралын бүхий л эхлэл тавигддаг, өөрчлөлт явагддаг энэ үед хүүхдээ ажиглаж, энэ үеийг алдахгүй хамгийн сайн мэдэж байвал их сайн. Хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа болон хүүхэдтэй аав, ээжүүд маань хүүхдийнхээ нас насанд тохирсон өөрчлөлт, дэвшлүүдийг танин мэдэж анхан шатны байдлаар хүүхэддээ зөв хариу үйлдэл үзүүлж, зөв харьцаасай гэж хүсч байна.

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1723 болжээ
Онцгойнхон 157 иргэний амь насыг авран хамгаалжээ
Дэлхийн сувилагчдын өдөр тохиож байна
Монгол, Унгар хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Дорноговь аймагт ажиллаж байна
    6 мин
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
    29 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1723 болжээ
    42 мин
  • Онцгойнхон 157 иргэний амь насыг авран хамгаалжээ
    53 мин
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
    1 цаг 3 мин
  • Дэлхийн сувилагчдын өдөр тохиож байна
    1 цаг 4 мин
  • Монгол, Унгар хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    1 цаг 23 мин
  • ХАМАС-ын барьцаанд байгаа хамгийн сүүлийн Америк хүн болох Эдан Александр гэртээ харина
    1 цаг 29 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 35 мин
  • Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дараах 31 байршилд зохион байгуулна
    1 цаг 36 мин
  • Жүжигчин Эмбер Херд ихрүүдийн ээж болжээ
    1 цаг 37 мин
  • Хонхны баяраар хайртай дотнын хүмүүстээ өгөх БЭЛГИЙН САНАА
    1 цаг 42 мин
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
    2 цаг 25 мин
  • ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 25 мин
  • Тендер: Мазаалай баавгайг олон нийтэд таниулах контент бэлтгүүлэхэд 49.5 сая төгрөгийг зарцуулна
    2 цаг 26 мин
  • Говийн бүсэд “Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” эхэллээ
    2 цаг 32 мин
  • ӨНӨӨДӨР: “Сувилагч тандаа баярлалаа-2025″ зөвлөгөөн болно
    2 цаг 36 мин
  • Монгол хэл, бичгийн шалгалтын оноотой санал нийлэхгүй байгаа бол өргөдөл гаргаж, өөрийн шалгалтын материалтай танилцах боломжтой
    2 цаг 47 мин
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
    2 цаг 58 мин
  • УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороод хуралдана
    3 цаг 1 мин
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
24 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК