зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Ууганбат: Тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хууль, журамд заасан хугацаанд ирүүлэх шаардлагатай

2022-3-07
0
ЖИРГЭХ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл цахимаар олгодог болсон үүнтэй холбоотой тусгай зөвшөөрөл цахимаар авах мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуй нэгж байгууллага анхаарах шаардлагатай зарим асуудлын талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Хуулийн хэлтсийн дарга Т.Ууганбаттай ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Харилцаа холбооны зохицуулах хорооноос харилцаа холбооны ямар ямар чиглэлээр тусгай зөвшөөрөл олгодог мөн уг тусгай зөвшөөрлийг олгохтой холбоотой мэдээ, мэдээллийг хаанаас авч болох талаар мэдээлэл өгөөч.

-Ярилцлагын зочноор урьсанд баярлалаа. Танай сайтаар дамжуулан нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе!. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай болон холбогдох бусад хуульд заасны дагуу харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Мөн тусгай зөвшөөрөл эрхлэхээс бусад төрлийн харилцаа холбооны үйлдвэрлэл, ашиглалт, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд Харилцаа холбооны тухай хуулийн 12.3-т заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлж үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү тусгай зөвшөөрөл болон бүртгэлтэй холбоотой шийдвэр, үйл ажиллагаа тус хорооны www.crc.gov.mn цахим хуудсаар олон нийтэд тухай бүр нээлттэй, ил тод мэдээлэгдэж байдаг. Мөн тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээний хүсэлтийг цахимаар гаргах боломжтой бөгөөд www.license.crc.gov.mn хуудсанд хандах боломжтой.

-Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж бүхий л салбарын хөгжлийн гол дэмжигч хүчин зүйл болсон. Үүнтэй холбоотой харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчид нэмэгдэх болсон. Харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчид юун дээр анхаарч ажиллах хэрэгтэй вэ ?

-Мэдээж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн хэрээр энэ салбарт үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа. Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг нээлттэй, ил тод байдлаар хуулийн хугацаанд шийдвэрлэдэг.

Зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд нь тус хороотой тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд гэрээгээр хүлээсэн үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах шаардлагатай байдаг. Мөн тусгай зөвшөөрөлтэй холбоотой процессын асуудлыг зохицуулсан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ыг дагаж мөрддөг. Гэхдээ зарим тохиолдолд  тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл, шаардлага, журамд заасан үүргээ биелүүлэхгүй байх асуудлууд гарсаар байна. Ихэнхи тохиолдолд тусгай зөвшөөрлийн гэрээнд заасны дагуу холбогдох статистик тайлан, мэдээллээ хугацаа хожимдуулж ирүүлэх, эсхүл ирүүлэхгүй байх, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох хууль, журамд заасан хугацааны өмнө ирүүлэхгүй байх, зохицуулалтын үйлчилгээ хөлс, радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрөө төлөхгүй байх, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үйл ажиллагаагаа түр зогсоосон тохиолдолд энэ талаараа мэдэгдэхгүй байх зэрэг асуудал гарч байна.

-Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хугацаа дууссанаас хойш гаргавал хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журмын 4.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 60-аас багагүй хоногийн өмнө холбогдох баримт материалыг бүрдүүлж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах шаардлагатай байдаг. Ингэснээр Зохицуулах хорооны ажлын албад ирүүлсэн хүсэлтийн материалыг судлан үзэж хугацаа сунгах эсэх талаар үнэлгээ дүгнэлт гарган шийдвэрлүүлдэг. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш хүсэлт гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах боломжгүй. Иймд тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрлийн гэрээ, гэрчилгээ дээрх хугацаагаа сайтар анхаарч хууль, журамд заасан хугацаанд хүсэлт, холбогдох материалаа ирүүлэх шаардлагатай.

-Тусгай зөвшөөрлийн гэрээнд заасны дагуу статистик тайлан, мэдээллээ ирүүлдэггүй, үйл ажиллагаагаа түр зогсоосон тохиолдолд мэдэгддэггүй гэж дээр дурдсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.

-Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь гэрээнд заасны дагуу холбогдох статистик тайлан, мэдээллийг батлагдсан маягтын дагуу жилд 2 удаа ирүүлэхээр заасан байдаг. Зарим тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаа явуулаагүй гээд тайлан, мэдээллээ ирүүлэхгүй байх тохиолдол гардаг. Статистик тайлан, мэдээлэл ирүүлэх нь салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй бидний зүгээс хийх зохицуулалтын үйл ажиллагаанд томоохон дэмжлэг үзүүлдэг үйл ажиллагаа юм. Бид тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн тайлан, мэдээллийг нэгтгэж хагас жил, жил тутам харилцаа холбооны салбарын үндсэн үзүүлэлт болгон олон нийтэд мэдээлж ажилладаг. Хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд энэ талаараа мэдэгдэх шаардлагатай. Мөн үйл ажиллагаа явуулахгүй, түр зогсоох тохиолдолд Харилцаа холбооны тухай хуульд заасны дагуу хэрэглэгч болон Зохицуулах хороонд заавал урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Дээрх хууль, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох үндэслэл болдог тул энэхүү асуудлууд дээр тусгай зөвшөөрөл эзэмшигчид анхаарах шаардлагатай юм.

-Тусгай зөвшөөрөл эзэмшигчид анхаарах шаардлагатай бусад асуудлын талаар нэмж хэлэх асуудал байгаа юу?

-Иргэн, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл авсан тохиолдолд тухайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагаас баталсан эрх зүйн баримт бичгүүдийг сайтар судалж, танилцах хэрэгтэй. Мөн тухайн үйлчилгээнд хамаарах чиглэлээр батлагдаж буй нөхцөл, шаардлага, журам, эрх зүйн баримт бичгийн төслийн хэлэлцүүлэгт тухай бүр идэвхтэй оролцож, өөрсдийн саналаа өгч байх нь зүйтэй. Хууль эрх зүйн талын мэдээллээ бүрэн дүүрэн аваагүйгээс тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах, тусгай зөвшөөрөл түдгэлзэх, хүчингүй болох зэрэг сөрөг үр дагавар үүсдэг тул энэ талаарх мэдээллийг Зохицуулах хорооноос тухай бүр авч байх шаардлагатай. Харилцаа холбооны салбарын хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг, эрх бүхий байгууллага болон Зохицуулах хорооноос гаргаж буй бүх төрлийн шийдвэр, үйл ажиллагаа нь олон нийтэд ил тод, нээлттэй байдаг бөгөөд www.crc.gov.mn хуудаснаас авах боломжтой. Зохицуулах хорооны зүгээс 2021 оны сүүлээр харилцаа холбооны салбарт үйлчилж буй хууль тогтоомж, бодлогын чиглэл, журам, нөхцөл, шаардлага зэргийг багтаасан “Харилцаа холбооны салбарын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл”-ийг бэлтгэн гаргасан бөгөөд та бүхэн цахим хуудаснаас танилцах боломжтой юм.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ
Бямба гарагт дараах зах, худалдааны төвүүд ажиллахгүй
Дуудлага худалдааны орлогоор сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгуудыг ашиглалтад оруулна
Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ
    7 цаг 31 мин
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
    9 цаг 22 мин
  • Бямба гарагт дараах зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    9 цаг 35 мин
  • Дуудлага худалдааны орлогоор сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгуудыг ашиглалтад оруулна
    9 цаг 38 мин
  • А.Ганбаатар: Амьд донорт хууль эрх зүйн хамгаалалт маш чухал
    11 цаг 27 мин
  • Монгол Улсын хоёр сая дахь иргэн Л.Хосбаяр "Алдарт эх" боллоо
    11 цаг 39 мин
  • Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
    11 цаг 48 мин
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
    12 цаг 15 мин
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
    12 цаг 34 мин
  • Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд УИХ-ын эмэгтэй гишүүд хамтран ажиллана
    12 цаг 37 мин
  • Х.Тэмүүжин: МАН бол огт шүүмжлэл хүлээж авч сураагүй
    12 цаг 49 мин
  • IEM Dallas 2025 эхэллээ: "S1mple"-ийн эргэн ирэлтийг 800,000 гаруй хүн шууд үзсэн ч FaZe Clan ялагдал хүлээлээ
    12 цаг 59 мин
  • Хамтдаа цом өргөж үзээгүй андууд "тус тусын баг"-таа цом өргөв
    13 цаг 3 мин
  • ГОЛОМТ БАНК: Тендерийн урилга
    13 цаг 7 мин
  • Б.Пүрэвдорж: Ерөнхий сайдын хүүгийн "тансагласан" мөнгийг сайд нар олж өгөөгүй л гэсэн
    13 цаг 8 мин
  • Н.Ганибал: Манай намын сайд нар эрс зоригтой, сайн ажилласныг монголын ард түмэн бүгдээрээ харлаа
    13 цаг 21 мин
  • МАН дахь “Дархан хаан” фракц
    13 цаг 52 мин
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
    14 цаг 36 мин
  • Огцроод дуусчихгүй, орлогоо нотлох хэрэгтэй
    14 цаг 40 мин
  • Хасын Хүлэгүүд баг Зүүн Азийн Супер Лигт тоглох анхны Монгол баг боллоо
    15 цаг 22 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
24 баримт
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК